УХААНГҮЙ НОЁНЫ УРАГШГҮЙ АЛБАТ буюу ТӨРИЙН СААД, ТҮГЖРЭЛИЙН САЙД!!
Нийтлэл
/
2024-08-27

Равжихын Эрдэнэбүрэн говийн буйдхан сумаа шинэчилчхээд хотод ирчихсэн, төрийн тамга атгасан сайд хүн. Элсэн дундаас байшингийнх нь дээвэр цухуйсан говьд сумын төвийн шинэчлэл гэгчийг ёстой бүрэн утгаар нь үлгэрлэсэн нэгэн.

Сум бол ихдээ л 3000 орчим хүн амтай жижиг суурин. Харин Улаанбаатар хот 1,7 сая хүн шөнө өдөргүй холхиж ажиллаж амьдардаг том хот. “...Манай Дэмбэрэл яахав юм үзээгүй юм болохоороо, хөөрхий баярлаж байгаа гэж жигтэйхэн..” гэгчээр Засгийн газар АН-тай нэг хөнжилд орох үед Р.Эрдэнэбүрэн хөөрхий “албан тушаалд дуртай” юм болохоороо өнөөх айхтар хэл ам, хэрүүл тэмцэлтэй ТҮГЖРЭЛИЙН САЙД” гэх өөрөөсөө ахадсан албан тушаалд очоод суучихсан. Ардчилсан намынхан хөөрхий угаас “өсөхийн өлөн” зан нь арилаагүй, албан тушаал, авлига хээл хахууль, ашиг хонжо гэхээр л нүдээ ухахаас буцахгүй нөхдүүд учир аргагүй биз.

Хамгийн их хэл ам, атаа чөтөөний гол бай болсон “ТҮГЖРЭЛИЙН САЙД”-р өмнө нь хуульч хэмээн алдаршсан Ж.Сүхбаатар гишүүн ажиллаж байгаад “НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ”-т орооцолдоод улмаар шүүхийн давцанд ооёерлож байгаа. Түүний дараа Б.Дэлгэрсайхан ажлыг нь үргэлжлүүлэхээр хэдэн сар зууралдаад арай гэж салсан.

Хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд “хамгийн ээдрээтэй” гэх албан тушаалуудыг АРДЧИЛСАН намынханд өгч, битүүхэндээ тэдний амыг асууж, хүчийг сорьж, ухааныг нь уралдуулж байгаа хэрэг. Энэ шалгалтанд хамгийн түрүүнд БҮДЭРЧ, ӨВДӨГ ШОРООДОХ хүн бол Говийн бүсээс сонгогдсон Р.Эрдэнэбүрэн гишүүн. Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх төсөл, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бодлогын баримт бичигт “Улаанбаатар хотын замын түгжрэл”-ийг хэрхэх талаар ганц ч үг, өгүүлбэр тусгагдаагүй бөгөөд өнгөрсөн хавар Төрийн ордонд зохион байгуулсан “ХОТЫН СЭРГЭЛТ” форумаар яригдсан “20 минутын хот” концевцийг л ярьж байна.

Үндсэндээ Р.Эрдэнэбүрэн сайдад өөрийн ухаан, санаа, сэтгэлгээ шингэсэн хөтөлбөр алга. Зүгээр нэг цаг өнгөрөөж, аргацаасан, МАН-ын хөтөлбөрийг шууд утгаар нь хэрэгжүүлэж буй. Өөрөөр хэлбэл Лу.Гантөмөр даргын өвчүүнд наалдсан дэлүү шиг ямар ч үнэ цэнгүй, ач холбогдолгүй, нэр бөглөж, сул цалин авсан “төрийн саад” гэж тодотгоход үнэнээс хол зөрөхгүй.

Уул нүхлэж, ус балгаад л ган татлагат гүүр барьж Майдар хотыг Улаанбаатартай холбочихно гэж мөрөөдөл ярьж суугаа ТӨРИЙН СААД, ТҮГЖРЭЛИЙН САЙД даа, хөөрхий. Хичээл сургууль цугларч, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн, машинууд зам дээрээ түгжирч таг гацсан энэ хотын ТҮГЖРЭЛ Р.ЭРДЭНЭБҮРЭН сайдын үед ч урашлахгүй нь тодорхой боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.223.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.