БГД: Баянгол дүүргийн 700 гаруй албан хаагч, иргэд Монгол үндэсний хувцсаа өмсөн жагслаа.
Үйл явдал
/
2024-07-09

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоод хамтран Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2024” наадам Д.Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол” арга хэмжээг 18 дахь удаагаа зохион байгуулж байна.

 Энэхүү наадамд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг даргын Ажлын алба, нийт хэлтэс, албадын 700 гаруй албан хаагч, иргэд Монгол үндэсний хувцсаа өмсөн жагслаа.

 Монгол үндэстэн ястны өвөрмөц зан заншил, соёлын үнэт зүйлс, түүхэн эд хэрэглэл, үндэсний хувцасны өвөрмөц онцлогийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг 18 дахь удаагийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО-оос иргэд ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулж буйгаараа онцлог юм.

  


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.172.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.