БГД: Засаг даргын нөөц хөрөнгөөс ус соруулах помп худалдан авч өглөө
Үйл явдал
/
2024-07-22

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж буйгаас Баянгол дүүргийн хэд хэдэн байршилд ус ихээр тогтоод байна. Иймд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэг цагт 30 тонн ус соруулах хүчин чадалтай тусгай зориулалтын 20 ширхэг помп буюу гонном, шланкийг худалдан авсан бөгөөд өнөөдөр дүүргийн Менежер Ж.Баатар бороо орсон үед ус хамгийн их тогтдог нийт 17 хорооны Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.  Ингэхдээ Дунд гол дагуух буюу шар усны үер буусан, бороо орсон үед үер болох эрсдэл хамгийн өндөр байдаг 24-р хороо буюу “Алтай хотхон”, “Нарны хороолол” буюу 26-р хороо, “Голден парк” буюу 28-р хороонд тус бүр хоёр ширхэг помп хүлээлгэж өгөв.  

Ингэснээр дээрх хороодууд өөрийн нутаг дэвсгэр дээр байрлах СӨХ, ААНБ-ууд хамтран байр орон сууцны орц подваль, нийтийн эзэмшлийн зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулж ажиллах нөхцөл бүрдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.185.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.