НаИТХ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Үйл явдал
/
2024-09-11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тогтоолоор 1996 онд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийг дурсан санах өдөр” болгож, энэ жил 29 дэх жилдээ хүндэтгэл үзүүлж байна. Налайх дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өнөөдөр Сайн номуун хийдийн "Тэнгэр" зоогийн газарт зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Нарантуяа оролцож, үйл ажиллагааг нээж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдэд хандан үг хэлсэн бол Сайн номуун хийдийн лам хуваргууд буян ном хурлаа.

Мөн өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Нийслэлийн салбар комисс, Нийслэлийн удирдлагууд, Улс төрийн намууд, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Үндэсний музейн өмнө талд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болсон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.186.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.