Олон нийтийн цахим сүлжээнд Цагаан давааны хогийн дээр хэд хэдэн хайрцаг ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВТАС хаягдсан тухай бичлэг цацагдаж, улмаар уг мэдээллийн дагуу ЦЕГ-аас шалгалтын үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Иргэний бүртгэл, мэдээллийн асуудлыг Хууль зүйн яам, Улсын бүртгэлийн Ерөнхий газар (УБЕГ) хариуцдаг. Дээрх мэдээллийн дагуу tender.gov.mn сайтаар хайлт хийж үзвэл УБЕГ 2023 оны 01 дүгээр сарын 11-нд /Улсын мэдээллийн маягт хэвлэл /Гэрчилгээ, үнэмлэх, лавлагаа, маяг/ хэвлүүлэх гэсэн утгаар УЛСЫН ТӨСВИЙН 334 САЯ 231 МЯНГАН ТӨГРӨГИЙГ зарлагадах тендерийг зарлаж байжээ.
Тендерийг дөрвөн багц ажил болгон зарласан бөгөөд ГЭРЧИЛГЭЭ- 62 САЯ 500, БҮРТГЭЛИЙН МАЯГТ, ХИЛ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ -91 САЯ 631 МЯНГА 500 төгрөг, ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВТАС /төрсний болон гэрлэсний/ 90 сая, АРХИВ, ХУВИЙН ХЭРГИЙН ХАВТАС, БҮРТГЭЛИЙН ХАВТАС – 90 сая 100 мянган төгрөг байна гэж үнийн саналыг гаргаж байжээ.
Эдгээрээс БАГЦ-3 буюу ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВТАСНЫ техникийн тодорхойлолт нь “Төрсний гэрчилгээний хавтсыг 200 ширхэгээр цаасан хайрцагт хийж, бүитүүмжлэн, гадна талд нь тухайн барааны нэр, тоо ширхэгийг бичсэн шошго наана” гэсэн байна.
ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВТАСНЫ ХЭМЖЭЭ НЬ: 148,5x210mm /А5/ хэмжээтэй, хэвлэмэл хуудас багтах хэмжээтэй байна. Дотор нь цаас унахааргүй тогтоочтой. М100Y100K30 өнгийн кодтой, нүүрэн талын гол хэсэгт “МОНГОЛ УЛС” гэсэн бичвэртэй, “СОЁМБО”-той, түүнээс доош 16 мм зайд “ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ” гэсэн бичигтэй хавтсыг 20.000 ширхэг хувиар хэвлүүлэхээр шийдсэн байна.
Уг тендерт “Соёмбопринтинг” ХХК 67 сая 500 мянга, “Монголын үнэт цаас хэвлэл” 84 сая 150 мянга, “Адмонпринт” 87 сая 685 саяын саналыг тус тус хүргүүлсэнээс 2023 оны 02 дугаар сарын 20-нд хамгийн бага үнийн санал өгсөн “Соёмбопринтинг” ХХК шалгарч, тус бараа үйлчилгээг нийлүүлсэн байна.
Ийнхүү татвар төлөгчдийн хөлсөө урсган байж төлсөн ТАТВАРЫН МӨНГӨӨР хятадад үйлдвэрлэсэн бараа худалдан авч, ШААРДЛАГАД НИЙЦЭХГҮЙ болохоор нь ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯЖ байгаа УБЕГ-т иргэд итгэж бүх мэдээллээ даатган хадгалуулж байгаа нь ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ байж болох юм.
-
Өчигдөр 15 цаг 25 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 09 мин
-
Өчигдөр 11 цаг 07 мин
-
Өчигдөр 11 цаг 07 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 22 мин
-
Уржигдар 09 цаг 20 мин
-
Уржигдар 09 цаг 09 мин
-
Өчигдөр 15 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 09 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин