Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга, дотуур байрны их засвар дууслаа
Үйл явдал
/
3 цаг 44 мин

Сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга болон дотуур байрны их засвар дууслаа. 

Үүнд: Сургуулийн - 7139.0 ам.метр талбай,

Дотуур байрны /эрэгтэй/ - 1616.0 ам.метр,

Дотуур байрны /эмэгтэй/ - 1726.0 ам.метр талбайд дотор засал, инженерийн шугам сүлжээ, дээвэр засвар болон фасад засварын ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Гурван тахилгат оргил" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.