Ч.НОМИН сайд аа!! БУРХАН болсон Г.ПҮРЭВБАТ агсан ТАНД одоо ЮУ ЗӨВЛӨДӨГ юм бэ... ?
Сэдэв, асуудал
/
2 цаг 18 мин

Дөрвөн жилийн өмнө Засгийн газар СОЁЛЫН ЯАМЫГ сэргээж байгуулж, анхны сайдаар нь “ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ТҮҮХЧ” хэмээх С.Чулуун ажиллаж байсан. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсоны дараа Л.Оюун-Эрдэнийн Засаг захиргаа бүрдэв. Тэдний дунд гэв гэнэт улсаасаа баян Хөдөлмөрийн баатарын охин “тооноор ороод ирсэн” нь Гацууртын Л.Чинбатын охин Ч.Номин.  Гэв гэнэтхэн л сайд болчихсон тэрбээр Соёлын сайд болж тангараг өргөсөн цагаасаа хойш л түмний дургүйцэл, олны ундуйцлыг төрүүлсэн нэгэн. Ковидын хаалттай үед ЗАСГИЙН САЙД, НАМЫН ДАРГА нартаа зориулж 10 тэрбумаар наадам хийх гэж байсан нууц баримт нь олонд түгж байсан.

Төрд ганц ч хоног ажиллаж үзээгүй сайд мэдээж өөрийн багаа бүрдүүлж, зөвлөхүүд, зөвлөлийн гишүүдтэй болсон байна. Сайдын зөвлөлийн гишүүнээр Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Чингис хаан одон”-т, МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Н.Онон, “Херо” Б.Баатар тэргүүтэй эрхмүүд зөвлөлд багтжээ. Тэдний дунд мөн БУРХАН БОЛООЧ Г.ПҮРЭВБАТ агсаны нэр ч бичээстэй байна.

Харамсалтай нь Г.ПҮРЭВБАТ агсан жанч халаад бүтэн долоон сар өнгөрсөн байхад өнөө хэр нь Соёл, Спорт, аялал жуулчлал, Залуучуудын сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа нь анхаарал татна. “Үхсэн хүн үг хэлэх биш” гэж үгтэй. Ар гэрийнхэн, үр хүүхэд нь анзаарахгүй байлаа гэхэд сайдын зөвлөх “БУУЗЧИН” С.Оюунбилэг юу зөвлөдөг байна.

Сайн хүний нэрийг гурав хувааж иддэг хэмээн монголчууд ярьдаг. Үхсэн ч гэсэн хэрэгтэй гээд өнөөдрийг болтол ЗӨВЛӨХӨӨР ажиллуулж, сард олгодог урамшууллыг нь ХУВААГААД ХУСЧИХДАГ юм биш байгаа гэсэн хардлага төрж байна.  Мөн түүнчлэн яамны нэр, хаягийг яаран сандран сольчихоод зөвлөлийнхөө бүрэлдэхүүний нэрийг өөрчлөхгүй орхионо гэдэг санамсаргүй алдаа лав биш. Эрхэм сайд аа, хүн шуналтай, мөнгөний синдромтай байж болох ч үхсэн хүний нэр барьж, МӨНГӨ ИДЭХ чинь яав ч сайнхан арга, мэргэн санаа биш шүү..!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.116.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.