Арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон албаны бусад хүмүүс оролцов.
Анх удаа зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаанд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын 100 гаруй үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Та бүхнийг үзэсгэлэн худалдаагаар зочилж өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
Хаяг: Хан-Уул дүүргийн 3-р хороо "ЮНИК" эвент холл төвд /Атар өргөөгийн урд талд Дельта автосервисын хашаан дотор/
Хугацаа: 2024 оны 02-р сарын 01-ний өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
-
Өчигдөр 10 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 22 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 09 мин