Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХЯТАД улс БИДЭНД БУУЖ ӨГСӨН. Одоо өргөн, нарийн цариг ярих хэрэггүй...!!
Үйл явдал
/
3 цаг 17 мин

Олон жил гацаж Женко Х.Баттулгыг гэмтэн мэтээр харлуулж, цоллосон, хөгжлийн гацаа нэг асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар БНХАУ-д айлчлахдаа нэг мөр шийдэж, улмаар дахиж дотоодын улстөрийн халуун сэдэв болгохгүй байхаар тохирчээ.

Энэ бол “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын холболтын цэг. Үүнийг яг таг тохироод ирсэн нь сайн хэрэг. Энэ талаар Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуусан асуултад хариулахдаа “Хятадын тал бидэнд буулт хийсэн тул дахин маргаад хэрэггүй. Цаг алдахын л нэмэр. Монголын талаас ӨРГӨН ЦАРИГ, Хятадын талаас өөрийн стандартын нарийн царигаар төмөр замын ачаагаа зөөж ирнэ. Дундаа огтолцох хэсэгт бараа солилцох терминал хийгдэнэ. Ганцмод талаасаа “Чайна энержи”-ийн барьсан нарийн царигийн зам байдаг. Улс ер нь нэг л стандартын царигтай байх ёстой. Бидний одоо хэрэглэж байгаа төмөр замын суурь зам нь өргөн царигтай. Манайх нарийн царигтай болно гэвэл ОХУ-ын 50 хувийг нь эзэмшиж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замыг РЖД-ээс бүтэн худалдаж авсаны дараа л үүнийг өөрчлөх тухай яригдана. БНХАУ-ын талаас анх Тавантолгойн ам хүртэл нарийн царигийн төмөр зам явуулна, ингэхдээ тээвэрлэлтийн хувьд баталгаа болгох үүднээс 49 хувийг нь эзэмшье гэдэг санал тавьж байсан. Энэ саналаасаа ухарсан шийд гаргасан. Одоо хэдүүлээ нүүрсээ хурдан гаргах, боомт холболт, хил холболтоо л анхаарах нь зүйтэй. Төмөр замуудыг холбох нь чухал байн” гэлээ.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.172.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.