СХД: Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг хийлээ
Нийтлэл
/
2021-05-30
Сонгинохайрхан дүүргээ хоггүй болгох зорилт тавин ажиллаж байгаа. Өнөөдөр дүүргийн 21, 24, 34, 42 дугаар хороодын Зуслан ногоон бүсэд их цэвэрлэгээ зохион байгууллаа.
 
Тус ажлын хүрээнд 21 дүгээр хорооны Халзангийн ам, Мухарын ам, Өндөр хааны рашаан, Хүйн гол, Аюушийн ам, Гүнтийн ам, Шижирийн ам, Хужирын хяр, 24 дүгээр хорооны Бумбат, Нумт, Баян-Уул, Салхитын зуслан, 34 дүгээр хорооны Найрамдал, Бор толгой, Баянголын ам, 42 дугаар хорооны Богины ам, Ухны ам, Хадатын ам, Хустайн амуудын ногоон бүсийн ойн зурвасын 456000 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.
 
Мөн зуслан ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэгч 12 аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын 49 албан хаагч, зам талбайн 99 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 38 ажилтан нийт 186 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хог тээврийн 9 автомашин 19 рейсээр 97,4 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэн ажиллалаа.
 
#ХОГГҮЙ ЦЭВЭР ЭРҮҮЛ НОГООН БҮС БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН НИЙТ ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.62.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.