Ц.Сэргэлэн: Согтууруулах ундааны үнэ нэмэгдээд байхад хэрэглээ буурахгүй байгааг судалгаа харуулж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Хуулийн төслийн хэлэлцүүлэх үеэр хууль санаачлагчаас дараах асуултыг асууж хариулт авлаа.
 
1. Хуулийн 5.3-т Чөлөөт бүсэд шимийн архи үйлдвэрлэхэд Чөлөөт бүсийн захирагч тусгай зөвшөөрөл олгоно гэсэн байна. Энэ бүсийн бүхий л харилцааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулсан байхад энд оруулсан нь ямар учиртай вэ?
2. Манай улсад үйлдвэрлэж байгаа согтууруулах ундааны хатуулгийн дээд хэмжээг уг хуулиар тогтоож өгч болохгүй юу? Үүнээс дээш хатуулагтай архи үйлдвэрлэхийг хориглоно гэсэн хэлбэрээр оруулж болох уу?
Түүнчлэн зарим нэг саналыг хэллээ.
Согтууруулах ундааны үнэ нэмэгдээд байхад хэрэглээ буурахгүй байгааг судалгаа харуулж байна. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд 1 жилд 3 сая хүн архинаас болж үхэж байна. Минутанд 6 хүн гэсэн үг. Бид ядаж төрийн албан хаагчдийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа архигүй байх зарчмыг хуульд оруулмаар байна. Тэр дундаа төрийн тусгай албан хаагчид дүрэмт хувцастай олон нийтийн газар согтууруулах ундаагаар үйлчлүүлэхгүй байх. Хэрвээ ийм тохиолдол гарвал төрийн албанаас шууд халдаг байх, төрийн албанд ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг байх зэрэг зохицуулалт хийх гэх мэт."
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.89.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.