НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Диабетийн олон улсын холбоо, түүний гишүүн улс орнууд анх 1991 оноос чихрийн шижний эсрэг авах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Харин манай улс Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэж байна.
