ЭМДГ: 1800-1363 дугаарт холбогдсон 500 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө
ЭМДЕГ иргэд, даатгуулагчдадаа ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг түргэн, шуурхай хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг.
Өнөөдөр 17 цагийн байдлаар тус дугаарт 515 дуудлага ирж тухай бүрт нь хариултыг шуурхай өгөхөөс гадна 12 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Нийт дуудлагын ихэнх хувийг ЭМД-ын шимтгэл төлөлт, иргэний овог, нэр зөрсөн болон бүртгэлтэй холбоотой асуултууд эзэлж байна.
 
Хэрэглэгчтэй харилцах төвийн таван оператор зэрэг иргэд, даатгуулагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа бөгөөд та шугам чөлөөгүй үед лавлах утсанд холбогдсон тохиолдолд цахим системд бүртгэгддэг учир операторууд эргэн холбогдож хэрэгтэй мэдээллийг тань шуурхай өгч ажиллаж байгаа.
 
Та ажлын өдрүүдэд ЭМД-ын 1800-1363 утсанд холбогдон өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ шуурхай аваарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.95.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.