70 жилийн түүхтэй Монгол улсын ууган их сургууль МУИС гэх брэнд нэрээ нэгэн төрийн бус байгууллагад булаалгаад удаж буй. Монгол улсад анхны дээд боловсролын байгууллагын шанг татаж, олон арван эрдэмтэн мэргэдийг бэлтгэн, боловсон хүчнээр хангаж байдаг ҮНДЭСНИЙ ууган их сургууль 2012 онд нэрээ “Чандмань-Эрдэнэ” гэх нэртэй нэгэн төрийн бус байгууллагад алдсан нь ийм түүхтэй аж.
Одоогийн Монголын Үндэсний их сургууль гэх сургалтын байгууллага нь анх Гэгээрлийн сайдын 1998 оны 7 сарын 09-ны 154 тоот тушаалаар “Чандмань-Эрдэнэ” нэртэйгээр байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь “Энигма групп”-ын ерөнхийлөгч дэд профессор Л.Мөнхбат, Шинжлэх ухааны доктор, профессор, гавъяат хуульч асан С.Жанцан нарын санаачилгаар байгуулагдаж байжээ. 2002 он:БСШУЯ-ны сайдын 2 сарын 6-ны өдрийн 39-р тушаалаар “Монголын Үндэсний коллеж” нэртэй болсон байна. 2004 он: БСШУЯ-ны сайдын 7 сарын 20-ны өдрийн 238-р тушаалаар "Монголын Үндэсний Дээд Сургууль" болж өргөжсөн бол 2012 оны наймдугаар сарын 26-нд тухайн үеийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын тушаалаар Үндэсний дээд сургуульд тус оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн ИХ СУРГУУЛИЙН АНГИЛАЛД хамруулах тушаалыг гаргаж байжээ.
Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Янжинхорлоо ярихдаа “Тухайн үеийн Боловсролын сайд байсан хүн буруу шийдвэр гаргасаны улмаас МУИС-ийн нэр алдагдаж, оюутнуудын дунд буруу ташаа ойлголт бий болсон. Энэ нь цаашдаа газар авч улмаар олон улсын захидал харилцааны нууцад хүртэл аюул гарч олон улсын хамтын ажиллагаатай байгууллагуудын хоорондын бичиг солилцоонд хүртэл эндүүрэл гарсан тохиодол бий. 2012 онд ийм шийдвэр гарсаны дараа тухайн үеийн МУИС-ийн удирдлагууд анзааралгүй орхисон нь алдаа болсон. МУИС- анх үүсэн байгуулагдсан цагаа хойш л ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ИХ СУРГУУЛИЙН ҮҮРГИЙГ ДАВХАР ХЭРЭГЖҮҮЛЖ ирсэн. Манай сургуулийн нэр, тамга, туг, дуу зэрэг бүх зүйл оюуны өмчөөр баталгаажсан хэмээн манай сайтад өгсөн видео ярилцлага даа тодотгосон.
“У”, “Ү” гэх хоёр үсэгнээс үүдэлтэй уг маргаан явсаар шүүхэд шилжээд буй. Үндэсний их сургууль гэх Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Лхагвасүрэнгийн Мөнхбат нь тухайн үеийн Боловсролын сайд асан Ё.Отгонбаяртай дотно найз, нэг нутаг усны хүмүүс учир сайдыг лоббидож хууль бус тшаал гаргуулсан БАЙЖ БОЛЗОШГҮЙ аж.
2018 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа “Би сайдын ажил авсан цагаасаа Монголын үндэсний их сургуулийн нэрийн асуудалтай холбогдож байна. "National university" гэдэг бол тухайн улсын брэнд. Зах зээлийн шуурга дундуур гэх юм уу хуулийн цоорхой ашиглаад ч гэх юм уу "Монгол Улсын Их сургууль"-ийн улсын гэдэг үгийг үндэсний болгон өөрчлөөд л сургуулиа нэрлэчихсэн байна. Үүнийг англи хэл рүү орчуулахад яг адилхан болж буй учир гадаад, додоодод андуурагдах тохиолдол олон гарч байна. Энэ нэршил нь хүмүүсийг маш их төөрөгдүүлдэг. Орон нутгаас Монгол Улсын Их Сургуульд орлоо гэж ирсэн чинь Монголын Үндэсний Их сургууль байсан байна гэх зэрэг гомдол мэдээлэл надад ирсэн. Сургуулийнхаа нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, зарим тохиолдолд МУИС гэж андуурах мэдээллийг иргэдэд өгч байна. Тус сургуулийг нэрээ солих талаар бид хөөцөлдөж, шүүхдэлцсэн. Шүүхийн өмнө БСШУСЯ хүчин мөхөсдөж ялагдсан байгаа. Тиймээс эцсийн бүлэгт бид тус сургуулийн хөтөлбөрийн атестачлал болон багш нар нь үндэсний хэмжээний сургуулийн багш нар шиг ажиллаж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулж ажиллана. Сургуулийн байшин барилга л нэмэгдэж буйг харж байна. Сургалтын агуулга, чанарыг сайжруулах чиглэлээр иж бүрэн юу хийж байна вэ гэдгийг энэ хичээлийн жилд анхаарна. Шаардлага тавина. Энэ сургуулийн нэршил нь бүхэл бүтэн дээд боловсролын бүтцэд сөрөг үр дагавар авчирч байна" хэмээж байсан удаатай.
Тус хоёр сургуулийн нэрийн тухай хэрүүл наанаа хоёр сургуулийн хэрүүл боловч цаана нь олон их сургуулийн "нэрийн хэрүүл" ч гарч мэдэхээр байна. Бид энэ талаар дахин нийтлэх болно...Үргэлжлэл бий...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин