ТАНИЛЦ: Төрийн банкны ТУЗ-с ТҮРИЙВЧЭЭ түнтийлгэдэг Сангийн яамны ГАЗРЫН ДАРГА нар...
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-26

Санхүүгийн цогц, хүртээмжтэй үйлчилгээгээр ард иргэдийн сайн сайхан амьдрал, улс орны тогтвортой хөгжилд  хувь нэмэр оруулж, байгаль экологийг хамгаалах, хариуцлагатай хэрэглээг дэмжих бизнесийн дэвшилтэт шийдэл бүхий үйл ажиллагаа явуулах зорилготой төрийн банк гэж бий. Тэгвэл энэ банкны гол тоглогчид нь буюу гол санхүүжүүлэгч нь Сангийн яамны ГАЗРЫН ДАРГА нар юм.

Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн 2013 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр баталснаар хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдах эрх зүйн үндэс тогтсон. Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм. Тус банкны 36 хувийг Сангийн яам, 63 хувийг нь Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг байна.

Харин тус банкны ТУЗ-д Сангийн яамны газар, хэлтсийн дөрвөн дарга байдаг аж. Тодруулбал, ТУЗ-ийн даргаар Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж:Ганбат ажилладаг бол ТУЗ-ийн гишүүдээс Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд, ТУЗ-ийн гишүүн Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга, М.Батхуяг Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга нар ажилладаг байна.

Төрийн банкыг шууд утгаар нь Сангийн яамны газрын дарга нар удирдаж, өөрсөддөө ашигтай нүүдэл хийдэг байж болзошгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.