Хүүхдийн паркаар "хөлжсөн" ХОТЫН ДАРГА нар ба Япон Монголын бизнес
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-26

Сүүлийн үед зарим улстөрийн хүчнүүдээс уриалан “ПАРКАА АВАРЪЯ” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Бидний хэлж заншсанаар “Хүүхдийн парк” буюу Үндэсний Соёл амралтын хүрээлээгийн газар хэзээнээсээ л хотын дарга нартай нэр холбогдон явсаар өнөөдрийг хүрсэн.

Анх МАХН-ын төв хорооны 1965 оны 33 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын дунд улс төр, соёл хүмүүжлийн ажил зохиох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хотын Соёл амралтын парк” нэртэйгээр байгуулсан бол өдгөө 56 жилийн нүүрийг үзэж байна.

Азийн цээжинд байх Монгол улсын нийслэлд хүүхдүүдэд зориулсан ганц чөлөөт талбай бүхий газрыг арлын Японы шунаха этгээдүүдийн шуналыг хөдөлгөсөн нь ийнхүү нийслэлийн өчмийн үйлдвэрийн газар байсан нь өдгөө Японы мэдэлд оччихоод байна.

Тодруулбал Япон улсын Иточу корпорацийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийх үеэрээ тоглоом нь эвдэрч хэмхэрсэн, томчууд нь газрыг нь дээрэмдчихсэн “Хүүхдийн парк”-т тулгараад буй асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоор төсөл бичиж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байсан байна. Энэ дагуу Ерөнхий сайд Ц.Элбэгдорж дээрх төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд ЗГХЭГ-ийн дарга С.Баярцотод хандан Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод хаягласан албан бичгийг Японы Иточу корпорацийн ирүүлсэн төсөлтэй хамт хотын захиргаанд шилжүүлжээ.

Ингэснээр дээрх албан бичиг, шахалтын дагуу Нийслэлийн өмчит “Үндэсний соёл амралтын хүрээлэн” үйлдвэрийн газрыг татан буулгаж, 2005 оны 10 дугаар сард Япон-Улаанбаатарын хамтарсан компани байгуулжээ.

Ингэснээр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 76 хувийг Японы Иточу корпораци, 26 хувийг нь НИТХ эзэмшихээр болсон. Японы Иточу корпораци нь зүгээр нэг энгийн хуулийн этгээд юм. Уг нь Хүүхдийн паркийг гоё болгоно, сайхан болно гэж төсөл ирүүлсэн ч олигтой зүйл хийж хэрэгжүүлсэнгүй байсаар өнөөг хүрсэн. 2014 онд Иточу корпораци нь 2008 онд “Ито инвес” ХХК-д нэг бүрийг нь нэг мянган төгрөгөөр /1000/ үнэлэгдэх энгийн 18 тэрбум 987 сая 851 мянган төгрөгийн хувьцаа буюу 74 хувиа шилжүүлсэн байдаг. Ито Инвест ХХК-ийн захирлаар Баасангийн Батнягт гэж хүн ажилладаг. Тухайн үеийн Бодь цамхагт оффисслож байсан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөрөнгө оруулагч нь 74 хувийг эзэмшигч “Ито инвест” ХХК бол байшин барилга тоног төхөөрөмжийг нь Нийслэлийн захиргаа эзэмшдэг. Энэ үйл явдалд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл болон үе үеийн ИТХ-ын дарга нар ч бас холбоотой болдог.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.201.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.