МАН бол 100 жилийн түүхтэй улстөрийн туршлагатай том хүчин мөн. Харин энэ намд ЗӨВХӨН ДАРГЫН ҮГ ХУУЛЬ мэт хэрэгждэг нэг тогтолцоо үйлчилдэг нь хаалттай, дарга төвтэй, өрсөлдөгчгүй, нэг дарга нь ноёлох тогтолцоог олон жил бий болгосон нь орчин үед ч КОММУНИСТ сурталтай мэт харагдуулдаг.
Харин Ардчилсан нам бол олон ургальч үзэл, олон үзэл санаа, олон хүний өрсөлдөөний үр дүнд ялагчийг тодруулдаг, гишүүн төвтэй нам. Баруун төвийн үзэл бол ердөө энэ. Тийм ч учраас энэ нам доторх асуудал гадагшаа тэлж, нийгэмд хүртэл танигдаж чаддаг.
Монгол Улсын зургаадах Ерөнхийлөгчийг сонгох сонгууль 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болно. Энэ сонгуульд аль намаас, хэн гэдэг нэр дэвшигч өрсөлдөх вэ гэдгийг 5 дугаар сарын эхээр эцэлнэ.
Ямартай ч нийтэд ил танигдсанаараа Ардчилсан намын дүрмийн дагуу нам доторх нэр дэвшигчид тодроод эхэллээ. Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, Д.Ганбат, Х.Тэмүүжин зэрэг найман хүн хүч үзнэ.
Эднээс өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж үзсэн, нийгэмд танигдаж чадсан нь босоо хэмээх С.Ганбаатар. Болохгүй байгаа, шударга бус бүхний өмнөөс зоригтой дуугарч, өлсөж, жагсаж сурсан нэгэн. Тэр бол Монгол даяар танигдсан хүн.
Н.Алтанхуяг бол Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж үзсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой таараагүй ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын хүн. Шударга бусын хонгилоор чирүүлж үзэн ч ШУДАРГА ЁС ЯРЬДАГ У.Хүрэлсүхийг арай дийлэхгүй. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэг тойргоос сонгогдсон, нэг намын гишүүн болсон С.Ганбаатарыгаа хүчтэй дэмжээд явчихвал Ардчилсан нам гарцаагүй дахин Ардчилсан Ерөнхийлөгчтэй болно.
Нэг үгээр хэлбэл хүч бяр, мөнгө, хуулийн засаглал бүх зүйлийг гартаа атгачихсан хурандаагийн хамгийн хүчтэй, хамгийн гол өрсөлдөгч нь яах аргагүй С.Ганбаатар мөн юм. Учир нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны сонгуульд 517 мянган хүний санал авсан бол С.Ганбаатар 409 мянган хүний санал авсан байдаг. Энэ бол хамгийн том баталгаа мөн юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин