УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Ганбат нар өөрсдийн хүсэлтээр ӨЛСГӨЛӨНГӨӨ зогсоохоор болжээ
Нийтлэл
/
2021-05-07

Өлсгөлөн зарлаад 3 дахь өдрөө болж байгаа АН-ын нэр бүхий 2 гишүүн эрүүл мэндийн шалтгаанаас улбаалж өлсгөлөнгөө зогсоох болсон талаар мэдэгдлээ гэж эх сурвалж мэдээллээ.

 
Тус намаас салан тусгаарласан С.Эрдэнэ нар МАН-ын даалгавар, чиглэлээр төрийн холбогдох байгууллагууд хууль бусаар өөгшүүлэн зүтгүүлж зүй ёсны Ардчилсан намыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх арга хэмжээ авснаар ардчиллын мөн чанараас ухарч нэг намын хэмжээгүй дарангуйлал тогтоож буйг намын гишүүд эрс буруушааж үүний эсрэг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.254.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.