Монгол Улсын төрийн тэргүүн, тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын бүрэн эрхийн хугацаа яг нэг сарын дараа албан дуусгавар болно. Түүний дараа төрийн хасбуу тамгыг атгах Ерөнхийлөгч нь Зургаан жилээр нэг удаа сонгогдоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргах, Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бvхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих бүрэн эрхтэй.
Монгол Улс нэг намын тогтоцоог халж арчдилсан, чөлөөт зах зээлийн нийгэм түүнчлэн парламентын засаглалтай болсон. Парламентын засагллын алдаатай бодлогыг залруулах, хянах үүргийг Төрийн тэргүүн гүйцэтгэх бөгөөд түүнийг бүх ард түмний саналаар сонгодог. Ингээд бүрэн эрхийнхээ хугацаанд хэн нь хамгийн олон удаа ХОРИГ ТАВЬЖ байсан талаар авч үзье. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаачдын 2019 онд гаргасан “Монгол Улсын Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн институтийн зарим нэр томьёо” гэх судалгааны тайлангаас үзэхэд
Монгол Улсын анхын Ерөнхийлөгч П.Очирбат 1990-1992 оны бүрэн эрхийн хугацаандаа Хуульд бүхэлд нь хоёр дуаа, хэсэгчилж таван удаа хориг тавьсан байдаг. Мөн дараагийн дөрвөн жилийн хугацаандаа 23 удаа хориг тавьсан.
Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди бүрэн эрхийн болон дахин сонгогдсон наймг жилийн хугацаанд 32 удаа хориг тавьсан.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацанд есөн удаа хориг тавьсан.
Монгол Улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн найман жилийн хугацаанд есөн удаа хориг тавьсан.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн эрхийн хугацаандаа 19 удаа ХОРИГ тавьжээ...
1990 оноос өнөөдрйиг хүртэлх сүүлийн 31 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд гурван ч удаа их бага хэмжээгээр өөрчлөлт оруулсан ч Ерөнхийлөгчийн ХОРИГ ТАВИХ эрхийг харамсалтай нь хязгаарлаагүй байна. Ерөнхийлөгчийн хориг нь Ерөнхийлөчгийн бүрэн эрхийг илэрхийлэхээс гадна парламентын үйл ажиллагааны хөндлөнгийн хяналтын үүргийг давхар гүйцэтгэдэг.
Хэдий ийм ч Ерөнхийлөгчийн хориг тавих эрх нь эрх баригч нам, улстөрийн хүчний зарим гишүүдэд таалагддаггүй нь сүүлийн үеийн жишээ, улстөрийн нөхцөл байдлаас шууд харагдаж байна. Энэ талаар өнөөгийн эрх баригч намын кзалуу хуульч нарын нэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанд “Хууль зүйн яамнаас Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зарим эрхийг хязгаарлахаар төсөл бичиж байгаа” гэдэг байр суурь илэрхийлсэн. Тэгэхээ МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд Ерөнхийлөгчийн институц сөрөг бодлогоор оролцож байгаа учраас тэр Ерөнхийлөгчийн захирамж гаргах, хориг тавих эрхүүдийг хуулиар хязгаарлахаар ТӨЛӨВЛӨЖ байгаа аж.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин