Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, С.Ганбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Татварын маргаантай холбоотой асуудал Лондоны арбитрийн шүүх дээр байгаа. Бидний зүгээс 04 дүгээр сарын 30-ны өдөр амжиж, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлээ гаргасныг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариултдаа онцлоод арбитрын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа тодохой хугацаанд үе шаттайгаар үргэлжилдэг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс маргаантай холбоотой асуудлаа түр хойшлуулах саналыг 05 дугаар сарын эхний долоо хоногт тавьсан. Хуулийн зөвлөх фирмээс бид зөвлөгөө авахад нэхэмжлэгчийн хойшлуулах хүсэлтийг хүлээн авалгүй цаашаа үргэлжлүүлэх нь давуу тал болно гэх зөвлөмжийг өгсөн. Энэ хүрээнд бид ажиллаж байна. Арбитрийн маргаан хянан шийдвэрлэх ажил 2023 оны 4,5 дугаар сар хүртэл үргэлжлэх нөхцөл байдалтай байгаа тул Монгол Улсын Засгийн газраас төлүүлэхээр тавьсан акт болох нэг их наяд 24 тэрбум төгрөг төрийн дансанд орж ирснийг ковидын хямралын үед иргэн бүрт 300 мянган төгрөг өгөх байдлаар хуваарилалт хийсэн гэж байлаа.
Мөн тэрбээр, бид Оюу тойлгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах саналаа Рио Тинтогийн талд тавьсныг хариултдаа тэмдэглэхийн зэрэгцээ Оюу толгой төсөл 5 сая ам.долларыг нийгмийн хариуцлагын хүрээнд хот байгуулалт болон бусад төсөлд шийдвэрлэж, цаашид нэмэгдүүлэх боломжтой гэдгээ бидэнд танилцуулж байсан гэв. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр монголын тал тодорхой төрлийн татваруудыг тогтворжуулсан байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тооцож авахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, нийт гарч байгаа баялгийн 5 хувьд нь АМНАТ авч байна гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариултдаа онцлоод Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын татварын тухайд тогтворжуулалт байхгүй, өсөн нэмэгдэх татварын тогтолцоотой гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, 2013-2019 оны Эрдэнэт, Оюу толгой үйлдвэрийн бүтээгдэхүүн олборлосон харьцуулалт байдаг. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь нийтдээ 4 сая 531.8 мянган тонн баяжмал олборлосноос зэс 1 сая 36,4 мянган тонн, мөнгө 347.6 мянган тонн, молибден 20.1 мянган тонн байна. Тэгвэл Оюу Толгой ХХК нь нийт 5 сая 305,4 мянган тонн олборлолт хийснээс, зэс 1242.5 мянган тонн, алт 77.1 тонн, мөнгө 239.1 тонн байна. Мөн Оюутолгойн орд АМНАТ -ийн 5 хувийн татвар төлдөг бол Эрдэнэт нийтдээ 20 хувийн татварын орлого төвлөрүүлдэг учир багагүй зөрүү гардаг гэж байлаа. Эрдэнэт ТӨҮГ 2018 онд 601.4 тэрбум төгрөг, 2019 онд 861,8 тэрбум төгрөг, 2020 онд 938,4 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бол Оюу Толгой ХХК 2018 онд 391,4 тэрбум төгрөг, 2019 онд 433 тэрбум төгрөг, 2020 онд 418,3 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлснийг Хууль зүйн сайд гишүүдийн өгсөн хариултад дурдсан.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол нь Монгол Улсын эрх ашгийг хангахад чиглэсэн төдийгүй үүнийг хэрэгжүүлж ажиллах нь ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл гэдгийг онцлоод, цаашдаа Дубайн гэрээгээр зохицуулж байсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, татварын маргааныг эцэслэх, зээлийн хүүг бууруулах зармын асуудлуудад өргөн цар хүрээгээр ажиллах, УИХ-ын 92 дугаар тогтоолыг тууштай хэрэгжүүлэх чиглэл өглөө
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин