"Хатант кашимер"ХХК үйлдвэрийн бохир усаа шүүж тунгаалгүй ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖРУУ цутгадаг нь үнэн
Тойрогт нь
/
2021-05-20
2018 онд Монгол Улсын Засгийн газрын 73-р тогтоолоор   үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрлөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, эргүүлэн ашиглахыг холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон ч хэрэгжээгүй юм.

Үйлдвэр, аж ахуйн газруудын хэрэгцээнээс гарах бохир ус нь “Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны MNS 6561:2015 стандартын ерөнхий шаардлагыг хангасан байх ёстой.  Үүнийг мэргэжлийн байгууллага хянаж шалгаж, мөрдүүлэх үүрэгтэй. Мөн хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18.5-т  “Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана” гэж заасны дагуу үйлдвэрүүд хэрэглээнээс гарсан бохир усаа урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа Төв цэвэрлэх байгууламжийн шугам сүлжээнд нийлүүлдэг.

УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламжид Улаанбаатар хотын бүх орон сууц, нийтийн аж ахуй болон арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн 230000 м3 бохир усыг  хоногт цэвэрлэдэг.

Тус байгууллагад бохир усаа ямар ч шүүлтүүргүйгээр нийлүүлдэг зөрчилтэй үйлдвэрийн нэг нь “Хатант кашимер” ХХК юм. Ийнхүү төрийн хууль, засгийн газрын тогтоолыг  үл хэрэгжүүлдэг арьс, шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн хууль бус үйлдэл газар авч, төв цэвэрлэхийн шугам хоолойд бохирдол үүсгэн, эвдрэх ноцтой нөхцлийг бий болгосоор байна.

 

Хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль дүрэм, нормо стандарыг хангуулахаар ажиллаж буй төрийн байгуулага, УСУГ-ын албан хаагчид, инженерүүдийн тавьсан шаардлага, өгсөн заавар зөвлөмжийг  биелүүлдэггүй ардаа эзэнтэй, дээрээ татаастай арьс ширний үйлдвэрүүдэд монгол төрийн хууль хүчин мөхөсдөж байна.  

"Үнэний эрэлд" нэвтрүүлэг 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.113.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.