Хятадын хөрөнгө оруулалттай "Инэл" ХХК бохир усаа ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ руу цутгаж байна
Тойрогт нь
/
2021-05-21
Төрийн шийдвэр тогтоол Хятад эзэнтэй үйлдвэрүүдэд  хэрэгжүүлдэггүй  жишээг “Инэл” ХХК-ний  үйлдвэрийн байрнаас  сурвалжиллаа

Нийслэлийн хэмжээнд УСУГ-тай гэрээтэй арьс шир боловсруурах, ноос нооллуур угаах 250 орчим үйдвэр байдаг. Тэд үйдлвэрлэлд ашигласан бохир усаа төв цэвэрлэх байгууламжид өнөөг хүртэл нийлүүлсээр байгаа. Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг дэргэдээ анхан шатны цэвэрлэх байгууламж байгуулж түүгээрээ үйлдвэрийн бохир усаа шүүж нийлүүлдэг байхыг  төрөөс даалгасан юм.

Харин “Инэл” ХХК-ийн хувьд анхан шатны цэвэршүүлдэх үйлдвэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл үйлчилгээнд оруулахгүй гацааж, хуучин дамжуулах хоолгойгоороо бохир усаа цутгаж, элс, үс ноосоо төв цэвэрлэх рүү нийлүүлж, техник хэрэгслийг эвдэж сүйтгэсээр байгаа нь харамсалтай.

Бүх үйлдвэр аж ахуй нэгжүүд анхан шатны цэвэрлэх байгууламжтай байх Засгийн газрын 73-р тогтоол батлагдаад гурван жил болж байна. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд УСУГ-ийн албан хаагчид ААН, үйлдвэрийн газруудад албан шаардлага, албан тоот, мэдэгдэх хуудас хүргүүлж, хяналт шалгалт хийдэг ч тэд үл ойшоосоор  өдийг хүрчээ.

Үргэлжлэлийг"Үнэний эрэлд"нэвтрүүлгээс... 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.183.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.