Д.Жүгмэддорж дарга ХОЁР ӨРӨӨ байр, 60 сая төгрөг өг хэмээн гарын үсэг зуралгүй бусдыг ШАНТААЖИЛЖЭЭ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-22

Нэгэн иргэн манай редакцид хандан дараах зүйлийг ярьсан юм. Тэрбээр хувиасаа бүх эрсдлийг даан арилжааны банкнаас өндөр хүүтйэ зээл аван, 16 давхар, 320 айлын хоёр блок орон сууцыг барьж дуусган улмаар 2020 оны 09 дүгээр сарын 18-нд барилга хүлээн авах улсын комисс ажилласан байна.

Барилга байгууламжийг улсын комисст хүлээн авах ажлын хэсгийг тухаайн үед Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Д.Жүрмэддорж алхаж ажилласан ч комиссийн акт тогтоож, тамга дарж өгөлгүй найман сар гацаасан байна. Тэрбээр “Оршин суугчдынхаа сэтгэл ханамжийн батлгаа, болон бусад зөрчлөө арилгаад ир” хэмээн акт тогтоож, гарын үсгээ зуралгүй гацаажээ. 360 айлын орон сууцыг барьж байгуулсан барилгын компанийн эзэн бүх шаардлагатай бичиг баримт, зөвшөөрөл, оршин суугчдын гарын үсгийг цуглуулж өгсөн ч “НАДАД ХОЁР ӨРӨӨ БАЙР, 60 сая төгрөг өг” тэвэл байрыг чинь улсын комисст хүлээж авна хэмээн ярьсан аж.

Улмаар барилгын компанийн эзэнд хандан хоёр өрөө байр, 60 сая төгрөг өгвөл зөвшөөрлийг чинь гаргаж өгнө хэмээн бусдыг ШАНТААЖИЛСАН аж. Бусдын эрхийг ноцтойгоор зөрчиж, хясан боогдуулах замаар албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрт давуу байдал үүсгэх зэрэг авлигын шинжтэй үйлдэл гаргасан аж. Түүний алдаа дутагдлыг өөрт нь бололн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт хандсан ч өнөөг хүртэл хариу өгөөгүй байна. Хэлтсийн дарга Д_Жүрмэддоржийн хувьд тус компанийн захирал бүсгүйд “Намайг АТГ-аас шалгаж байхад танай асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн хариуг өгсөн гэв.

Улаанбаатар хотод баригдсан хууль бус барилгуудыг ашиглалтад оруулж байгаа нь буруу, Д.Жүрмэддорж нь буруу ажил хийж байгаа тул хуулиар нь шийдэж өгнө үү гэсэн албан тоотыг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазарт хоёр ч удаа албан бичгээр хандсан болов ч хотын дарга дээд газраас ирсэн сайдын шаардлагыг биелүүлээгүй аж.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЛАЙВЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.