БАРИМТ: Ардын хувьсгалын 100 жилийн ойн МЕДАЛИА хятад улсад НЭГ ТЭРБУМ төгрөгөөр захиалж хийлгэнэ!!!
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-26

Энэ жил Монголчууд ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлнэ. Засгийн газраас Ковидгүй зуныг угтаж, ковидгүй наадмаа тэмдэглэхийг уриалж, бүх нийтийг вакцинжуулж байгаа.

Засгийн газрын шийдвэрийн дагуу 100 жилийн ойг Соёлын сайд Ч.Номин зохион байгуулахаар болж, хийгдэх ажлынхаа жагсаалтыг гаргаж тэр бүгдэд 10 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд 34 ажил арга хэмжээг нийт 10 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар баталсан жагсаалтын дунд хамгийн сонирхол татсан зүйл нь 100 жилийн ойн медаль захиалж хийлгэхэд НЭГ ТЭРБУМ төгрөг, хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг, дуу бүтээхэд 100 сая төгрөг тус төсөвлөсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.