МИАТ-ын хэлтсийн дарга С.Батсүх өмнө нь АЖИЛТНУУДАА ЯРГАЛЖ зодон ХӨЛИЙГ НЬ ХУГАЛЖ байсан аж
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-26

Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа байгууллагуудын нэг болох МИАТ компанийн хэлтсийн дарга С.Батсүх ажилтнуудаа өрөөндөө дуудаж, яргалж зоддог балмад үйлдэл нь олонд ил боллоо.

С.Батсүх нь МИАТ компанийн үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын шууд удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг байна. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дэмжлэгээр уг албан тушаалд ирсэн гэдэг.

Түүний энэ балмад үйлдэл удаа дараа давтагдаж байгаа бөгөөд ажилчдаа өрөөндөө дуудаж оруулж зодохдоо гар утсыг нь хурааж нотлох баримтгүй болгож байгаад бэйсболлын цохиур, сураар зоддог, эмэгтэйчүүдийн биед хүнд гэмтэл учруулдаг байна. Түүнд зодуулсны улмаас хөлөө хугалуулсан ажилтан ч байгаа тухай баттай эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.