2020 онд нийслэл хотод нийтдээ 420 орчим гэр оронгүй, тэнэмэл иргэд байдаг гэсэн тоо гарч байсан. Гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж 248 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлэн судалгаа бүртгэлийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, нийслэлд түр байршуулах үйлчилгээ үзүүлдэг төрийн бус 6 байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн байна.
Харин тэднээс хэн хаана ямар байдлаар нас барсан нь чимээгүй дарагддаг. Нийслэлийг Засаг даргын тамгын газраас 2021 оны 04 дүгээр сард “ЭЗЭНГҮЙ ЦОГЦОС ОРШУУЛАХ ЗАРДАЛ”-д 14 сая төгрөг гаргажээ. Оршин суугаа хаяг, овог нэр нь тодорхойгүй, бичиг баримтгүй боловч ганц бие, ах дүү төрөл садангүй болох нь тогтоогдсон, аль ч албан байгууллагад харьяалагдахгүй оршуулах хүнгүй цогцсыг эзэнгүй цогцос гэнэ. Жилд 100 орчим нэр, хаяг тодорхойгүй, ураг нярайн цогцос, араг яс, эд эрхтний тасархайг чандарладаг байна.
Эзэнгүй цогцос оршуулах зардалд Магадлан шинжилгээний төлбөр, Ороох боох материал, уут, хадаг, Цогцос оршуулах нүх ухах зардал, Тээврийн зардал, Хөргөгчинд цогцос хадгалсаны хөлс, Шарилын хайрцаг, Оршуулгын ажлыг гүйцэтгэсэн хүмүүст олгох ажлын хөлс, Гэрэл зургийн хальс хор цаасны үнэ тус тус багтдаг байна. Цогцос оршуулах нүхийг ухаж бэлтгэх ажлыг нийслэлийн Цагдаагийн газар зохион байгуулах ба хийсэн ажлын гүйцэтгэлээр нь санхүүжилтийг төсвөөс олгоно. Шүүхийн шинжилгээний алба нь эзэнгүй цогцсыг оршуулсан зардлыг сүүлийн 3 жилийн дунджаар тооцон дараа оны төсвийн төслийг тухайн оны 7 дугаар сарын 1-ний дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү төсвийн асуудал хариуцсан хэлтэст ирүүлж, уг тооцоо судалгааны үндсэн дээр эзэнгүй цогцос оршуулах зардлын төсвийг жил бүрийн төсөвт тусгадаг журамтай аж.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин