Д.Сумъяабазар даргаа!! АВЛИГА нэхдэг, хууль бус зөвшөөрөл олгодог ХУРГАН ДАРГА нартаа ХАРИУЦЛАГА ТООЦ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-05-28

УИХ гэх улс орны бодлого тодорхойлдог төрийн эрх барих дээд байгууллагын түшээ хүн гэв гэнэв хог шороондоо дарагдаж, түгжрэлдээ нам гацсан хотод үсэрч ирээд “Надад хотын түгжрэл, ядуурлыг бууруулах сүүпэр төлөвлөгөө байна” хэмээн анх удаагаа НИТХ-д орж ирсэн ХҮН-ийн гурван төлөөлөгчийг зад загнаж, Д.Пүрэвдавааг улстөр хийвэл хэн ч хийж чадна шүү хэмээн “атаклах” нь зүгээр ч хэлсэн үг биш байжээ, одоо бодоход!!!

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “150 мянган айл-орон сууц”үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар барилгын салбарынхантай уулзахад эрхэм хотын дарга “ ”

Барилгын үйлдвэрлэл, хийцийн салбар хамгийн их ажлын байр бэлтгэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог.  Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдаг. Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно” гэсэн юм.

Үнэхээр зөв, зүйтэй үнэн үг хэлжээ... Гэвч одоо бодит байдлыг нь авч үзье. Эрхэм хотын даргын удирдлага доор газар болон байшин барилга, хотын хөгжил хариуцсан хоёр орлогч дарга, ийм төрлйин үйл ажиллагаа явуулдаг дөрвөн агентлаг байдаг.

Тодруулбал, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, нийслэлийн ерөнхий архитехтор Ц.Тулга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Энхманлай, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Хот төлөвлөлт, судалгааны институтийн дарга Ч.Рэгзмаа, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү, Нийслэлийн орон сууцны корпорацийн дарга М.Говьсайхан нарын долоон хүн байна.

Тэгвэл өнөөдөр нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдсан 116 барилга байгууламж, 46 газар байна. Дийлэнх нь 2020, 2019 онуудад баригдсан, хот төлөвлөлтийн газар, газрын албанаас зөвшөөрөл авсан барилгууд гэсэн үг. Шударга ёс ярьж, бүгдийг нь эмх цэгцэнд оруулна хэмээн ярьсан хотын дарга та удирдлага доор ажиллаж буй хүмүүстээ анхаарал хандуулж, хариуцлага тооцохгүй бол наадуул чинь нэг гараараа таны талд өргөж, нөгөө гараараа хууль бус зөвшөөрөл олгосоор явна.

Төрийн байгууллагуудын ажил хоорондоо бүгд уялдаа холбоотой. Нийслэл агентлагууд дээр жишээ авч үзье. Иргэн Б үйлчилгээний болон орон сууцны барилга барихын тулд эхлээд нийслэлийн газрын албанаас газрын зөвшөөрөл хүснэ. Үүний дараа тэр газар нь хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар хот төлөвлөлтийн газраас зөвшөөрөл авна, дараа нь орон сууцны дэд бүтцийн газраас зөвшөөрөл хүснэ. Ийм хэлбэрээр гинжин холбоонд орж нэг нэгнээсээ хараат болдог.

Д.Сумъяабазар дарга “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдаг. Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно” гэсэн энэ үг бол дээр нэр дурдсан ХУРГАН ДАРГА НАРТАЙГАА ЭХЛЭЭД ТЭМЦЭХ ажил.

Тэдний дунд их но, алдаа, буруу зөрүү зүйл байна. Тухайлбал Барилга байгууламж анх барих зөвшөөрлийг Ц.Тулга тэргүүтэй хот төлөвлөлтийн газар ХУУЛЬ БУСААР олгодог.

Хоёр: Барилгын нормо, стандарт хангаагүй, хэд хэдэн ноцтой зөрчилтэй барилгыг эзнээс нь “авлига, татаас, орон сууц” авах тохироо хийж, улсын комисст хүлээж авах зөвшөөрлийг Хотын стандартын газрын дарга С.Төмөрдулам, түүний хэлтэст ажилладаг Д.Жүрмэддорж нар хариуцдаг. Д.Жүрмэддоржийн хувьд бусдаас 2 өрөө байр, 600 сая төгрөг өгвөл зөвшөөрлийг чинь гаргаж өгнө хэмээн барьцаалсан байдаг.

Гурав: газрын албаны Энхманлайд их учир бий. Нийслэлд зөвшөөрөлгүй олгогдсон 46 газрын дийлэнхийг энэ хүнтэй холбоотой гэж ойлгож болно. Учир нь хотын өмнөх дарга С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарын үед газрын зөвшөөрөл олгож байсан.  Энэ мэт хуудуутай хурган дарга нарын хуудуутай үйлдлийг хотын дарга Д.Сумъяабазар даргыг МУУ дээр нь муу, муухай дээр нь УЛЦАН харагдуулж байна...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.250.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.