Хэдэн ч ХҮН нас барсан бай хамаагүй !!! СОНГУУЛЬ болдогоор болно гэж Засгийн газар ШИЙДЖЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-04

Сар орчим үргэлжилсэн хатуу хөл хорионы дараа Монгол улсад тархаад байсан Коронавирусийн голомтолсон халдварын тархалт бага зэрэг буураад байсан. Үүнийг мэргэжлийн байгууллагын зүгээс хөл хорионы үр дүн гарч байна гэж байв.

Гэвч Ерөнхийлөчгийн сонгуулийн сурталчилгаа эрчимтэй өрнөж, нэр дэвшигч нарыг дагалдаж хөдөө орон нутагт зорчсон Улаанбаатар хотын иргэд халдварыг улам тархаасан. Одоогоор Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгуудад халдвар дахин нэмэгдсэн тул орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр Монгол улсад сүүлийн 24 цагийн хооронд 1189 хүнээс халдвар илэрч нийт 62525 иргэн халдвартай боллоо. Харин 13 хүн нас барж өмнөхтэйгээ нийлээд 300 гаруй болов.

Аюул дахин дэгдэж, халдварын тоо эрс нэмэгдэж байгаа ч УОК, ЗГ-аас сонгуулийн сурталчилгааг хориглохгүй, үргэлжлүүлнэ. Хэдэн ч хүн үхсэн бай хамаагүй бид сонгуулиа явуулдагаараа явуулна хэмээн үзсэн байна. Энэ талаар УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Сонгууль бол УИХ-аас хууль заасан хугацаанд явуулах ёстой. Шууд дур мэдэн цуцлах боломжгүй. Гол нь журмын дагуу халдвар хамгааллаа сахиулах ёстой. Сонгууль бол төрийн үйл ажиллагаа. Цар тахалтай төр ч бас хариуцлагатай оролцож байна. Халдвар хамгааллын дэглэмээ сахиулж байгаа. Маскийг нь зүүлгэж, хүн хоорондын зай бариулж ажиллах ёстой” хэмээн тайлбар хийжээ.

Тэгэхээр хэдэн ч хүн нас барсан хамаагүй СОНГУУЛЬ ЧУХАЛ гэсэн хариултыг төрийн бодлогоор зохицуулж байгаа аж. Сонгууль бол УОК-ийн ажил биш. УИХ-ын ажил. Бид УИХ-ын шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн агуулгаар хариулт өгчээ. 

Монгол Улын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр улс орон даяар явагдана. Сурталчилгааны үйл ажиллагаа 06 дугаар сарын 08-ний өглөө дуусна. Энэ хугацаанд дахин хэдэн хүн нас барж, эндэх нь тодорхойгүй байна. Хүний амь наснаас илүү үнэтэй төрийн сонгууль байна гэж байх уу... ЭРХ БАРИГЧДАА!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.