Санал өгөх насны нэг сая гаруй хүний талаас илүү хувь буюу 611 мянган хүний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан эрхэм бол өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга.
Түүний дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа ирэх долоо хоногоос дуусгавар болно. Төрийн тэргүүн байхдаа харийнханд алдагдсан Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авч, түүний доорх газрын баялагийг 450 мянган ахмаддаа хуваан өгч, тэтгэврийн зээлийг нь тэглэсэн.
10 жилийн өмнө батласан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодологыг” хэрэгжүүлж, Монголчууд өөрсдөө санхүүжүүлж, өөрсдөө бүтээж 800 км төмөр замын ажлыг дуусгасан. Оффшор буюу татвараас гаднас дансанд мөнгөө байршуулсан иргэдийн мөнгийг эх орондоо буцаан татах ажлын эхлэлийг тавьсан, Монгол Улсын их хурлын сүүлийн дөрвөн парламент дамнасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд цэг тавьж, түүнийг ёсчилон баталсан.
Мөнхийн хоёр хөрштэйгээ дээд зэргийн дипломат харилцааг тогтоон, баталгаажуулсан зэрэг улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, нийгэм дэх шударга ёсыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр болохуйц цөөн боловч далайцтай, хүчтэй ажлуудыг амжуулаав эрх чөлөөний мориндоо мордох гэж байна. Дээр дурдсан бүх ажил хамгийн том дэмжлэг, хүч болсон хүн бол одоогийн МАН-ын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх, түүний тэргүүлсэн Засгийн газар байлаа.
Тийм учраас энэ хоёр их ойр дотно. Дотно харилцаатай байсан гэдэг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алдагдсан "Херо" Б.Баатарын бичлэг, Ерөнхийлөгч болсоныхоо дараа “Эх орноо гэсэн сэтгэлтэй л бол ямар ч Ерөнхий сайд байсан яахав” гэсэн битүү утгаар захиалж Засгийн тэргүүн болгосон нөлөөлөл зэргээс нь илт харагддаг.
Одоо тэбрээр итгэж найдаж, найзалж нөхөрлөж явсан У.Хүрэлсүхдээ ТӨРИЙН ХАСБУУ тамгийг баранзад хадган дээр тавьж, төрийн ёслолын дагуу гардуулж өгөөд намар 10 сарын нөхөн сонгууль болтол сайхан амарна. Женко бол хүчтэй, бас нөлөө ихтэй улстөрч. Мань эр зүгээр буухгүй нь лавтай. Тийм учраас найр наадмын дөрвөн сарыг аятайхан амарч өнгөрүүлчихээд намраас улстөрдөө эргэн ирнэ.
Топортой тохирсон, ярьсан зүйл нь бол намрын нөхөн сонгуульд хүч үзэн УИХ-ын гишүүн болох. Улмаар одоо хоёр толгойтой байгаа Ардчилсан намын удирдлагыг албан ёсоор өөрийн гарт авна.
Ингэснээр одоогийн байгаачаас ч илүү сонирхолтой улстөр өрнөж, Х.Баттулга ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг удирдан ялалт байгуулж, улмаар Засгийн газрын тэргүүн болох нууцхан тохироо явагдаж байгаа. Ингэж чадвал тэрбээр Түүхэнд нэрээ тодоор, тэс өөрөөр бичиж үлдээж чадна гэсэн үг. Маш товчхондоо бол Ерөнхийлөгчөөс буугаад хэдэн сар амарсаныхаа дараа ирэх намар болох Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд хүч үзэн УИХ-ын гишүүнээр эргэн ирэх ийм зураглал өнөөгийн улстөрийн нөхцөл байдлаас уншигдаж байгаа юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин