Чөмгөө дундартал зүтгэхээ мэдэгдсэн Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч болох болзол хангалаа!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-10

Монголчууд зургаан жил төрийнхөө тэргүүнээр залах хүнээ сонголоо. Тэр хүн БАЯЛАГТАА ЭЗЭН болно гэсэн. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаа 2 сая 400 гаруй мянган хүн санал өгөх боломжтой гэж бүртгэгдсэнээс 2087 хэсгийн хороо, түүнчлэн гадаадад амьдарч буй Монголчууд, битүүмжилсэн хайрцагаар санал өгсөн нийт нэг сая 205 мянга 659 сонгогч саналаа өгсөнөөс МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх илт давуу буюу 819 мянган хүний саналаар 65 хувийн ялалт байгууллаа.

Ингэснээр тэр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хуульчлан заасны дагуу Зургаан жил төр тэргүүлэх эрхэм бөгөөд хариуцлагатай алба хашихаар боллоо. Тэрбээр сонгуулийн ялалтын мэдээг хуваалцахдаа “Юуны өмнө монголчууддаа баярлалаа. Та бүхнийхээ сайн сайхны төлөө, ирээдийн амгалан байдлын төлөө Чөмгөө дундартал зүтгэх болно. Хамт өрсөлдсөн нэр дэвшигчиддээ баярлалаа” хэмээсэн юм.

Сонгуулийн төв байгууллагаас түүний ялалтын дүн мэдээг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсаны дараа хүндэтгэлийн чуулган залан хуралдуулж, улмаар Ерөнхийлөгчийн ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.180.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.