Т.Гантөмөр, Л.Ариунтуяа нарт хаяглах ҮГ ба ЗАВЬ, ЧАРГА нэмж авах санал!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-10

Үе үеийн хотын дарга нарын зовлон бол замын түгжрэл утаа хоёр. Үүн дээр нэмэгдээг өвлийн цасны хальтиргаа, зуны борооны үерийн ус... Зун бол хот тэр чигтээ усанд автдаг. Авто зам дээр машин, гэр хороололд айлын гэр хүртэл усанд живж байсан. 1966, 1981 оны их үерүүд Улаанбаатарынханыг сандаргаж байсан гэдэг.  Өвөл болохоор замын хальтиргаа гулгаа ч гэж утгаа алдана. Тээврийн хэрэгслүүд хэд хэдээрээ л мөргөлдөж осол гарна.

Энэ бүхний гол асуудал бол МАНай дарга нар. Зам засах мөнгийг дундаасаа хуваагаад хүртчихдэг ховдог сэтгэлгээнээс л үүдэлтэй гэж хэлж болох. Мөн хот төлөвлөлттэй шууд хамааралтай. Асуудлыг шийдэх арга олдохгүй болохоор нь ямар сайндаа Су.Батболд бүх бурууг ТЭНГЭР ЛҮҮ чихэж, цас орохыг тоолох вэ дээ чааваас! Хотын зам түгжэл дийлдэхгүй. Нэг киломерт газарт нэг цаг түгжирч очдог. Ядаж байхад нийтийн тээврийн автобуснуудын ашиглах хугацаа дууссан. Эхнээсээ шатаад, хүний амь настай холбогдоход бэлэн болсон. Хотын удирдлагуудын ганц чаддаг зүйл нь парк шинэчлэл хийнэ гэж ярих. Хичнээн ч Засгийн үед ярив бүү мэд. Тэгээд олигтой ажил болж байгаа зүйл нэг ч үгүй.

Түгжрэлийг шийдэх уран арга уг нь олдог л доо. Үлгэр шиг л. Агаарын дүүжин тээвэр. Метро. Хурдны галт тэрэг. Нийтийн тээврийн шинэ автобус гээд л.. Яг ярьсанаараа хийдэг бол хотынхон 2017 онд метрогоор зорчих байсан юм шүү дээ. За энэ ч яахав. Гол санаагаа бичье. Хотын даргаа!! Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Геодиз, усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа гэж хоёр дарга даа хариуцлага тооц. Эсвэл хотын нийтийн тээврийн салбарт шинээр ЗАВЬ, ЧАРГА хоёрыг олон тоогоор худалдан ав.

Ашиглалтад ороод хоёр жил орчим болж буй Замын цагдаагийн гүүрэн гарцны хажуугийн зам усанд автаад хүн живэхээр болчихлоо. Нийслэлийн иргэдийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, эрүүл аюулгүй, цэвэр эко орчныг бүрдүүлэн, үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үйлчилгээг чанартай, тогтвортой үзүүлэхэд эрхэм зорилго оршино гэж тунхагласан газрын удирдлагууд чинь ажлаа хийхгүй, улстөржөөд явна.

Тус байгууллага нь борооны ус, хөрсний усны аюулаас хамгаалж үерийн далан, суваг барилга байгууламжийг цэвэрлэх, ашиглалтыг уртасгахад болон засвар үйлчилгээг нь цаг тухайд нь хийж шаардлагатай арга хэмжээг хурдан шуурхай хэрэгжүүлж үүрэгтэй. Үүнийг нь хотын захирагчийн ажлын алба дахвар хариуцдаг.

Зун намрын зургаан сард битүү бороотой байдаг хотын үер усны асуудлыг шийдэж чадахгүй байгаа энэ улсууддаа үүрэг дааалгавар өг!! Ажлаа хийж чадахгүй байвал эднийг халж, ажлаа мэддэгийг нь авах хэрэгтэй. Хэдий болтол Усанбаатар хот болж иргэд нь живж, дэлхийн шившиг болох гэсэн юм бэ... Хотын даргаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.200.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.