Н.Багабандийг ОЮУТОЛГОЙН ТУЗ-с чөлөөлөхөд Ерөнхий сайдын БЯР ХҮРЭХГҮЙ байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-11

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индрээс “Монгол гэдэг өрхийн амьжиргааг залгуулдаг эх үүсвэрийн 93 хувь нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг нөхөн сэргээгдэхгүй баялгаас бүрддэг. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана. Монгол Улс жилд 6.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авч байна. Үүний нэг тэрбум ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүнд зарцуулдаг. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ” хэмээн хэлэхдээ Оюутолгойн ТУЗ-д байгаа эрхмүүдийг чөлөөлнө гэдгээ илэрхийлсэн. Үүнийг өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа ч хэлж байсан.

Тэгвэл 2021 оны эхээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, өөрчилсөн ч Н.Багабандийг өнөөг хүртэл хөдөлгөж дөнгөсөнгүй. “Хамгийн их мэдээлэлтэй хүмүүс төрд ажиллачихаад дараа нь "Оюутолгой"-д ажиллаж, бүх мэдээллийг өгдөг. Үүнтэй холбоотой олон асуудал байна. Цаашлаад "Оюутолгой"-н ТУЗ-ийн нэг гишүүнийг солино. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд л тоглохоос өөр гарцгүй юм билээ гэж байсан.

Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 14-нд "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Дээрх сонгон шалгаруулалтад санхүүгийн шинжилгээ хийх, уг чиглэлээр баг гаргаж, ажиллуулах, гүний уурхайн чиглэлээр судалгаа хийх, олон нийттэй харилцах гэсэн шалгуур тавьсан юм. Нээлттэй сонгон шалгаруулалтад нийтдээ 47 хүн материалаа ирүүлэхэд хоёр хүн сонгогдсон. Тодруулбал, АНУ-д Morgan Stanley компанид ажилладаг Э.Баясгалан, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир нар "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож, Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард томилгоо хийж байв. Н.Багабандийг сольж чадахгүй байгаа шалтгаан юу вэ... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БЯР ХҮРЭХГҮЙ байна уу... гэсэн асуултууд урган гарч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.103.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.