Ардчиллын "БАТ ЦАЙЗ" Содномзундуйн ЭРДЭНЭ
Г.Золбаяр
"Төрд зүтгэсэн эрхмүүд" нэвтрүүлэг
/
2021-06-15

Ирж яваа цагийн улстөрч

С.Эрдэнэ улстөрчийн хувьд бас сонирхолтой кандитат. Ардчилсан хувьсгалын Ар талын албыг хариуцсан дарга байсан. МоАХ-ыг байгуулж тэргүүнээр нь ажилласан. Ардчилсан намынхаа бүх шатыг дамжиж, УИХ-ын гишүүн, сайд байж үзсэн. 

2020 оны ээлжит  сонгуулийн дараа шинэ үеийнхнийг урагшаа яв гээд намын даргын  тамга, тэмдгээ шилжүүлж өгсөн. Намын дэд дарга байсан Ц.Туваанд тодорхой үүргүүд өгч,  шинэчлэл хийнэ гэж итгэл хүлээлгэсэн. Гэхдээ холоос харж суусан. Итгэсэн хүн нь намын дүрмийн дагуу хийх ёстой зүйлүүдээ хийхгүй байхаар нь “сэлэм” эргүүлж ирээд тамгаа буцаагаад авчихсан. Намын даргын сунгааг хуулийн дагуу, намын гишүүдийн хүслээр шийднэ гээд гөжчихсөн. Үүгээрээ тэр намынхаа дүрэмгүй тоглогчдод АН дүрэмтэйг хатуу сануулав. Дараа нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг шийдэх санал хураалтад мөн л намын дүрмийн эсрэг бие дааж нэр дэвшиж гишүүн болсон Н.Алтанхуяг, огт өөр намаас нэр дэвшиж гарч ирсэн С.Ганбаатар нар ороод ирсэн. С.Эрдэнэ дахиад намынхандаа сануулга өгч, нөгөө талаар АН-ынхныг сорьж  “Би  Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” хэмээн хүрээд  ирсэн. Тэр Ардчилсан намын дүрэм, зарчмыг  уландаа гишгэж, Монгол Улсын хуулийг зөрчиж буй нэг ёсны “доромжлол”-ын эсрэг зогсов. Одоо намынхаа хазайсан тооныг мөрлөн өргөж Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихээр цэх зогсч буй. Үнэндээ өнөөдөр С.Эрдэнийн “атаман” бөгөөд гөжүүд зан, үнэний төлөө муухай ааш гаргаад ч хамаагүй хэрүүл хэлцэл хийж,   эрсэдлийг үл харгалзан хэнтэй ч гэсэн барилцаж авч халз үзэлцдэг чанар л Монголын ардчиллыг энэ хэмжээнд байлгаж, Ардчилсан намыг ч гэсэн өнөө хүртэл авч явж ирсэн гэдэгтэй хэн ч маргахын  аргагүй.

"ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД" нэвтрүүлэгийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.