С.Батсүх: Би Монгол хүн болж төрсөнөөрөө, тэр дундаа ЗАВХАН НУТГИЙН, ЦАСТ ОЧИРВААНЬ хайрханы эд эс нь болж төрсөндөө БАХАРХДАГ
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2021-06-15

Ардын Жүжигчин дуучин С.Батсүх нь ард түмний дунд Завхан нутгаараа овоглогдон алдаршсан Монголын ард түмний сонорыг дуу хуураараа мялааж яваа. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ.


Тэрээр орон нутагтаа малчин, ардын армид байлдагч, аймгийн барилга угсралтын конторт барилгачин зэрэг ажлыг хийж байгаад 1983 оноос Завхан аймгийн ХДТ-т жүжигчин, дуучнаар оржээ. Зохиолын дууг ардын дууны арга маягаар дуулж амьдруулах өөрийн өвөрмөц барилтай болж “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” гэх мэт, ихэвчлэн Завхан нутгийн тухай дуунуудаараа олонд алдаршин, нийтийн дууны сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан байна. “Ардын эрх” сонины газраас зохион байгуулсан зохиолын дууны “Хит-парад”-ын анхны наадамд “Завхан гол” дуугаараа тэргүүлж, “Дөрвөн улирлын өнгө” дуу нь олон жил шилдэг таван дууны нэгэнд орж байжээ. “Морин хуур” дуу хөгжмийн наадамд удаа дараа амжилттай оролцсон байна.

Дуучны маань “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” “Гоёлоо өмссөн ээж” зэрэг олон уран бүтээл Монголын ард түмний хүртээл болон дуулагдсаар байна.

 

"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.78.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.