Артерийн судасны бөглөрөлийн улмаас гурван мөчөө тайруулсан нэгэн иргэн манай редакцид хандсан юм. Тэрбээр Завхан аймгийн Отгон сумынх аж. 1998 онд Зэвсэгт хүчний 325 дугаар ангид зэвсгийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа анх АРТЕРЫН СУДАСНИЙ БӨГЛӨРӨЛ гэх өвчнөөр өвдөж мэс засалд орж хоёр хөлөө , баруун гараа, зүүн гарынхаа ядам хурууг тайруулжээ.
Одоо Хан-Уул дүүргийн Есдүгээр хороонд хаягтай ч Нисэх дэх Анар-I хотхонд сарын 350 мянган төгрөгөөр нэг өрөө байр түрээслэж суудаг аж. Хоёр хөл, нэг гараа тайруулсан түүнийг эмч нар үзээд хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэж тогтоожээ. Тэрбээр группийн 388 мянга, асаргааны тэтгэмж гэж 84 мянга /охин нь/ улиралд эм тарианы мөнгө гэж 65 мянган төгрөг авдаг байна. Хоёр охинтой, нэг хүүгийн аав. Хүү нь Ховд аймагт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бол хоёр охин нь аавыгаа асардаг аж.
Б.Цэдэнбал гуайн ганц хүсэл нь нийслэлээс хэрэгжүүлж буй “түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрагдах юм. Монгол Улсын их хурлаас Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийн хамруулах”, “Түрээсийн орон сууцыг иргэд түрээслэнгээ өмчлөлдөө шилжүүлэх” журмуудыг батлуулсан. Улмаар “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж байгуулан ажиллаж байгаа. Гэвч олон орон сууц барьж байгаа ч ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ иргэнд олгох ердөө таван квот байдаг аж. Тэрбээр энэ асуудлаа шийдүүлэхээр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан, одоогийн хотын дарга Д.Сумъяабазар болон НОК-ийн даргаар ажиллаж байсан Б.Сүхбаатар нарт олон удаа хандсан ч тэднээс нэг нь хариу өгөөгүй аж.
Өнгөрсөн 2019 онд Нийслэлийн орон сууцны корпорацын зохион байгуулсан 972 айлын энгийн болон түрээслээд өмчлөх байрны цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан нь орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн эрэлт өндөр байгааг илтгэж байлаа. Гэтэл 2020 оны улсын төсөвт түрээсийн орон сууцны санхүүжилтэд зориулж 60 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс даруй 2 дахин бага байж.
Нийслэлийн орон сууцны корпорацаас 580 айлын орон сууцыг энгийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр 8 зорилтот бүлгийн хүрээнд цахим бүртгэл явуулсан. Нийт бүртгүүлсэн иргэдийн 87.8 хувь нь түрээслээд өмчлөх, 12.2 хувь нь энгийн түрээсийн хэлбэрийг сонгосон байжээ. Иргэн Б.Цэдэнбалын хувьд цахимаар материал бүрдүүлж өгөх боломжгүй учраас “Түрээслээд өмчлөх” орон сууцанд хамрагдын тулд шаардлагатай бичиг баримтыг цаасаар хэвлэж, өргөдлийг нь бичиж өгсөн байна. Гэтэл НОК-ийн удирдлагуудаас “Манайхаас танд өгөх үнэгүй орон сууц байхгүй” гэх хариуг хэлжээ.
Түүний хувьд үнэгүй хамрагдъя гээгүй, төлбөр хураамж, түрээс тооцоог нь бүгдийг нь төлье гэсэн ч Нийслэлийн удирдлагууд тоохгүй өнгөрөөж харин энэ мэт хүмүүст очих ёстой орон сууцыг танил тал, ах дүүс, хамаатан садныхандаа ямар нэг байдлаар шингээж олгосон байдаг. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд улсын хэмжээнд 3054 орон сууц байна. Ирэх хоёр жилийн хугацаанд Яармаг (“Солонго 1, 2” хороолол), Найрамдлын зам (“Баянголын ам” төсөл), Ногоон нуур гэсэн гурван газарт 8000 айлын орон сууцыг барих асуудал шийдэгджээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин