Хөдөлмөр, хатуужил дунд боссон МОНГОЛ БАХАРХАЛ
Нийтлэл
/
2021-06-22
1965 онд хийсэн “Жаргалант гэр бүл” гэдэг баримтат кинонд Ж.Оджаргалын аав ээжийн тухай цухас өгүүлдэг. Аав ээж хоёр нь хүний их эмч мэргэжилтэй. Аав нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх бол ээж нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул юм.
 
Кинонд өгүүлж буйгаар түүний ээж Бадамжав тэр үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчээр ажиллаж байжээ. Тухайн үеийнхээ сор болсон боловсролтой, ажил амьдрал нь тэгш, аз жаргалтай гэр бүлийн нэг нь эднийх. Ж.Оджаргал таван хүүхэдтэй өнөр бүлийн дундах хүүхэд. Амьдрал алагтай эрээнтэй. Аав ээж нь бага байхад нь нас барж, эдний таван хүүхэд эмээ дээрээ өсч торнижээ. Эмээгийн хуваарилалт ёсоор тэр гурил элдэх, түлээ хагалах үндсэн үүрэгтэй. Эмээгийнхээ дэвтээж өгдөг байсан ааруулын амтны сайхныг тэр мартаагүй. Ийм л эгэл боргил, энхэл донхолтой амьдрал дунд тэр бага насаа үджээ.
 
Бизнесийн амжилтанд хүрсэн хойноо аавынхаа нутаг БАЯНХОНГОР аймагт дулааны цахилгаан станц барьж бүх сумдыг гэрэл, цахилгаантай болгож өгчээ. Харин ээжийнхээ ДУНДГОВЬ аймгийн Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт тогтмол хөрөнгө оруулалт хийж орон нутгийн хамгийн чадавхитай эрүүл мэндийн төв болгожээ.
Аав ээжийнхээ ачийг нүүр бардам хариулж яваа ХҮҮ
 
Эх сурвалж 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.17.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.