БААСАН гарагийн орой "ПАРТИДАХ" шалтгаан....
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-26

Өнөөдөр 2021 оны 06 зургаан сарын 25-ний өдөр. Баасан гараг... Ажлын сүүлийн өдөр. Монгол түмэн шинэ Төрийн тэргүүнээ угтан авч, өмнөх тэргүүнээ үдэн гаргалаа... Өөрөөр хэлбэл явж байгаа Х.Баттулгын ЯЛАЛТЫГ, ирж байгаа У.Хүрэлсүхийн БАЯРЫГ, ажлаа шилжүүлсэн Ө.Шижир даргын төрсөн өдрийг, Төв талбайн өмнөөс баригдсан Монголхүүг ӨМӨӨРСӨН, бяр сууж буй Оюунаа хүүд баяр хүргээд ПАРТИДЧИХМААР олон баяр давхцсан сайхан өдөр санж.

  • Хотын дарга захирамж гаргаагүй учраас АРХИ ууж болно. Гэхдээ төр засгийнхаа шйидвэрийг дагаад олон найзыгаа урихгүй учир ганцаараа ГАНЦ КОНЯК уучихъя байз...  Аа тийм нээрээ, Арчаагүй төрийн оновчгүй шийдвэрээс болж амь эрсэдсэн 500 орчим хүний ар гэрт ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. Архи зовлонг ширгээж, жаргал дэврээдэг гэдэгсэн. Харамсал, уй гуниг дундуур ганц татчих.
  • Нээрээ Ардчиллын анхны цуглааныг эхлүүлж, өнөөгийн нийгмийг бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Монголын Ардчилсан холбооныхон БААТАР цол хүртсэн байна... Тэдэндээ бас баяр хүрэе. Тэд бас уух байхдаа... Халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай даа...
  • Өөр юу боллоо... Аа тийм нээрээ Наадам тэмдэглэх 10 тэрбумыг нээрээ Ковидын эмчилгээнд шилжүүлэхээр болсон гэнэ. Баяртай мэдээ биш гэжүү...Өчигдөр нээрээ Цар тахлын эсрэг хуулйиг сунгачихсан. Засгийн газрын нөөцөд байсан 400 сая төгрөгийг Л.Оюун-Эрдэнийн багийнхан хуваагаад хусчихсан учраас мөнгө нь дуусаад иргэдийн төлдөг ЭМДаатгалын сангийн мөнгөнөөс хумслахаар бочлихсон. Харамсалтай байгаа биз... За ганц татчих.
  • Тэртээ тэргүй МАН-ын тусгаар тогтнолын ордондоо, төрийн өндөрлөгүүд төрийн ордонд уух нь тодорхой. Уг нь төрийн ордонд архидан согтуурч болохгүй хуультай. Гэвч хуулийг зөрчиж гэж баталдаг учраас зүгээр гэсэн үг. Тэдэнд олон хүн үхэж үрэгдэж байгаа эмгэнэлт байдал даанч хамаагүй. Аргагүй шүү дээ, 12 жилийн дараа ардын нам Ерөнхийлөгчтэй болж байгаа хүний үхлээр ч хамаагүй найрлана. Та бүхэн санаж байгаа биз дээ... 2008 оны долдугаар сарын 01-ний харамсалтай хэргийг. Одоогийн эрх баригчдад тухайн үед таван хүний амь хангалттай байсан. Тэр харамсалтай үйл явдлын дараа тэр талбайд өнөөдрийн ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН СҮНДЭРЛЭСЭН юм шүү дээ!!! Санаж байвал.
  • Аа гэнэт саналаа... Өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр сүүлийн үед залуучуудын ихээр сонсож буй нэг хатлагийн дуучин залуу Төрийн ордны их танхимд ТАМХИ ТАТАЖ буй нь телевизийн камерт бичигдсэн байна лээ. Түүний урд эгнээнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй дөрвөн Ерөнхийлөгч, М.Энхболд тэргүүтэй УИХ-ын дарга нар сууж байсан. Тэгэхэд тамхи татаад хээв нэг сууж байгаа юм даа... Ёстой нэг хүмүүжилгүй шаар байна лээ... Тийм хүмүүсийг шийтгэвэл таарна. Хууль хүрдэг л байгаадаа... Энэ бол маш ноцтой шалтаан учраас дахиад нэг хундага татчихвал зүгээр юм байна.
  • Тэр Гомбожавын Занданшатар даргын будилж байгааг ээ...!!! Халтмаагийн Хүрэлсүх байхдаа яах вэ дээ. Өдөж байж өнөө орой Хүүк ерөнхийлөгчөөсөө шанаа авах вий. Сандраад л, хүний нэрийг буруу зөрүү хэлж, хувиараа өөрчлөөд л... Өчигдрийн уусан юм нь гараагүй гэлтэй... Энэ бас л ахиад нэг хундага татах шалтгаан...
  • За тэгээд ажил дуусах дөхтөл бороо орчихлоо... Шинэ Ерөнхийлөгчийн багийнхан гэж бас арай шүү... Төрийн өндөр эрх мэдээ буруугаар ашиглаж, биенес хийж улсад татвар төлж, банкинд хүү төлж байдаг ЖДҮ- эрхлэгчидэд очих ёстой мөнгийг хувийнхаа компаниудад авчихаад ичихч үгүй, би мэдэхгүй эхнэрийн л компани ш дээ гээд мэлзэж байсан АЛДАРТ ЖДҮ-чин Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг хажуудаа нааж байгаад бүүр ч уур хүрчихлээ... Ингээд ахиад нэг хундагыг татчих шалтгаан бүрдлээ...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.