ХАТУУ СЭТГЭЛТЭЙ Ерөнхий сайдаа!!! 530 хүн нас барлаа. Ядаж ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЧИХЭЭЧ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-28

Хоёр жил орчим хүчтэй өрнөж буй Коронавирусийн цар тахлын давалгаанд Монгол Улс өртөөд өнөөг хүртэл 110 орчим мянган иргэн уг цар тахлаар өвдөж, 518 хүн нас барлаа.  Үндсэн хуульд амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан байдаг. Хуульчилж заасан энэ эрх өнөөдөр зөрчигдөж, иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.

Үүнд өнөөгийн төр, ЗАСГИЙН ГАЗАР шууд буруутай. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ анх Ерөнхий сайд болохдоо УИХ-ын чуулганы индрээс ЗОРИЛТ 1. Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө гэгчийг батлаж Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар  цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ хэмээн тунхаглаж байсан ч өнөөдрйиг хүртэл дорвитой шийдэл гаргасангүй.

Саяхан Шадар сайд нь цар тахлын эсрэг хуулийг л батлуулахгүй бол бид хүний амь насыг аварч чадахгүй нь гэсэн зүйл ярьж УИХ-ын гишүүдийн дургүйг хүргээд амжсан. Зүй нь Засгийн газар ковидын эсрэг хуультай, хуульгүй иргэнийхээ амьд явах эрхийг баталгаажуулж, хамгаалах ёстой.

Зарим нэр бүхий улстөрчид “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын түүхэн дэхь хамгийн муу Засгийн газар. Олон хүний амь насаар тоглолоо. Огцрох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.  Гэтэл Засгийн газрын гишүүд хувьдаа их хэмжээний мөнгө зарж, баяр ёслол хийж, Модон жорлонг 7,8 тэрбум төгрөгөөр шинэчилнэ гэх... 10 тэрбумаар наадам хийх гэнэ. 4,5 тэрбумаар байраа засварт оруулна л гэнэ. Ийм хэмжээний мөнгийг үр ашиггүй, дэмий зарцуулж байна.

Саяхан иргэд ковидын улмаас нас барсан хүмүүсийн арт гэрт эмгэнэл илэрхийлж төв талбайд зул өргөсөн. Гэтэл төр таг чиг Ийм арчаагүй, сул дорой, дүлий төртэй байснаас байхгүй байсан нь дээр. Иргэд юу хүснэ түүнийгээ хэнээр ч хязгаарлуулалгүй хийж чаддаг гэдгийг 2008 оны 07 сарын 01-ний үймээнээс мэдэрсэн л баймаарсан. Босвол босож чаддаг иргэд байдаг гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд мэдхийн дээдээр мэдэж байгаа даа. Хэрэв ард түмний амьдрал ахуйг дэмжсэн олигтой ажил хийж чадахгүй бол ОГЦРУУЛЖ бас чадна гэдгийг анхааруулъя.

Өмнөх Засаг чинь тавчигтай эмэгтэйгээс болж БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ огцорч байсныг та мэдэж байгаа. Таны тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахад 530 хүний амь нас ДЭНДҮҮ ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН шүү...

Өөрөө бяр сууж, томорч байхаар ЯДАЖ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЧИХЭЭЧ!! Өндрөөс унах их аюултай байдаг юм шүү Ерөнхий сайдаа!!!

Коронагийн хатуу хөл хорионоос болж 67 мянган ажлын байр үгүй болж байхад Бэрх тосгонд баригдаж байгаа далд уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй явагсан нь Ерөнхий сайдын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл болж байгаа шүү.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.118.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.