Гуя дагаж хүзүү гэгчээр Өршөөлийн хуулиар Ерөнхийлөгчийн бөхчүүд БАРИЛДАХ нь!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-30

Эрх баригч Монгол ардын нам, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан өршөөлийн хуулийг яаралтай бөгөөд нууцын зэрэглэлтэйгээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа. Энэ хуулийн гол зорилго нь гэм буруутайн улмаас шүүхээр ял шийтгүүлж буй олон иргэнд төрийн нэрийн өмнөөс нэг удаа боломж олгож, өршөөдгөөрөө ОНЦЛОГТОЙ хууль учраас гянданд буй хоригдлуудад маш их хэрэгтэй хууль юм.

Хууль зүй дотоод хэргийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд “Авлига албан тушаалын хэрэг болон, онц хүнд гэмт хэрэгтнийг өршөөхгүй” гэсэн ерөнхий агуулга бий. Гэсэн ч МАН-ынхан ямар нэг байдлаар хуулйин гаргалгаа хайж, намын дарга асан С.Баярыг суллах шийдэлд хүрсэн аж.

Түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баз гэгдээд буй Допингийн асуудалд бүдэрсэн Улсын залуу аварга Н.Батсуурь, нутгийн бөх улсын шинэ залуу аварга  Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд ч энэ хуулийн заалтын дагуу нэг удаа өршөөгдөж, 100 жилийн ойн наадамд барилдах эрхээ олж авах магадлал өндөр байгаа юм.

Монгол Улсын Зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд одоо цол олгох, хураах бүр эрх шилжсэн. Тэр үнэхээр ярьсан шигээ ШУДАРГА ЁСНЫ бэлгэ тэмдэг юм бол өөрийн нутгийн дүү Улсын аварга Э.Оюунболдын аварга цолыг хураах, баз Н.Батсуурь аваргын чимгийг хасах, улмаар допингийн шинжилгээнд бүдэрсэн тэднийг хоёр жил барилдуулахгүй байх ийм энгийн зүйлийг хангах ёстой. Тэр харин чадах болов уу гэдэг л үлдлээ!!!

Монгол Улсын Их хуралд “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-н шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн ч баяр наадмаас өмнө хэлэлцэж амжихааргүй болоод буй. Иймд Үндэсний бөхийн холбооны удирдлагуудын зүгээс Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг энэ жилийн наадамд барилдуулахгүй байх шийдвэр гаргасан.

Энэ талаар ндэсний бөхийг допингоос салгая л гэж байгаа бол хатуу байр сууринд байхаас аргагүй. МҮБХ допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг наадмаар бүртгэхгүй гэж Ц.Магалжав заан байр сууриа илэрхийлсэн.

Гэтэл тооноор гэнэт л Н.Батсуурь, Э.Оюунболд нарын зэрэг “АСУУДАЛТАЙ” аваргууд Ерөнхийлөчгийн шахалтаар өршөөлийн хуулийн дагуу ороод ирэх аюул байна. Хэрэв энэхууль батлагдвал Монгол улсын ямар ч албан тушаалтан байсан дагахаас өөр аргагүй.

Тэгэхээр Үндэсний бөхийн нэр төрийг сэргээхийн тулд УЛСТӨРӨӨС хараат байдлыг арилгах нь чухал байна. Хоёрдугаарт ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ гэгчээр өөгшүүлж буруу үйлдэл хийсэн “өөхөн бөмбөгнүүдийг” давраамааргүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.161.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.