Монгол улсын төрийн албанд 200 гаруй мянган хүн ажиллаж байна. Тэдний 51,210 гаруй нь төрийн өмчит 105 аж ахуйн нэгжид ажилладаг гэсэн тооцоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргаж байв. Манайхан ТӨК-уудын удирдлагын бүтэц данхар байдгыг их шүүмжилдэг. 2019 оны сүүлийн судалгаагаар ТӨК-ууд 40 их наядын өр төлбөртэй болж байгаа. 30 их наяд төгрөг нь дангаараа “Оюу толгой” компанийн өр төлбөр. Түүний цаана 10 их наяд төгрөг үлдэж байна.Үүний 3 гаруй их наяд нь “Хөгжлийн банк”, 3 гаруй их наяд нь “Төрийн банк”-ны өр төлбөр гэдгийг албаны хүн онцолж байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “2020 оны аудитын байгууллагын дүгнэлтээс иш татаж ярилаа. Тэрбээр ТӨК-иудын өр 2019 оныхоос 5,2 их наядаар өссөн дүгнэлт гаргажээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байна” гэдгийг тодотгосон юм.
Тэгвэл Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй дэмий зарцуулж, ашигтай бус ӨРТЭЙ болгож буй төрийн банкны удирдлагуудад хэн, хэзээ хариуцлага тооцох вэ. Тус банкны удирдлагад дандаа УИХ-ын гишүүдийн ах дүү хамаатан садангууд томилогддог. Тэд ажил хийж, тус компанийг үр ашигтай байлгахын оронд ямар ч хамаагүй зүйл иргэдийн мөнгийг үрж, алдагдалтай ажиллуулдаг.
Сахил хүртээд улам дордов гэгчээр УИХ-аар банкны тухай хуулийг шинэчлэн батлаад ч энэ банк сэхэл авахааргүй болтлоо дордов бололтой. Тодруулбал Томоохон захирал дарга нар нь Хятадын компанид их хэмжээний мөнгөн дүнтэй зээл олгож нь шүүхээр гэм буруутайд тооцогдож байсан бол одоо салбарын захирлууд, тэрчлэн теллэрүүд нь хүртэл иргэд, харилцагчдийнхаа хадгаламжийн мөнгөнөөс ХУМСАЛДАГ болжээ. Тодруулбал Төрийн банкны салбарын захирал А, теллер А, М нар үгсэн хуйвалдаж харилцагчдынхаа хадгаламжийн мэдээлэлд нэвтэрч хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Тус хэргийг мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин