Д.Сумъяабазар даргаа! Эхлээд хотын төвд байгаа МОДОН ЖОРЛОНГОО буулга!! Дараа нь МЕТРО...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-01

Нийслэл хотод шийдлээ хайж буй олон асуудал бий. Түүний нэг нь гэр хороолол. Үе үеийн хотын дарга нар шийдэж чадахгүй байсаар өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хороололд 220 гаруй мянган өрх амьдарч байна. МАН-ын засаглалын үед уг нь жил бүр шат дараатайгаар янданг цөөлнө гэж ам гарч байсан ч 2016 оноос хүртэл таван жилийн хугацаанд нэг ч айлын яндан хасагдсангүй. Яг үүнтэй адил бас нэг ноцтой зүйл нь НҮХЭН ЖОРЛОН. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх бүрийн тоогоор тооцвол 220 гаруй мянган нүхэн жорлон байгаа. Хотын даргын удирдлагын багт уг нь агаар, орчны бохирдолтой холбоо төслүүдийг ажил хэрэг болгох, эхлүүлэх, хяналт шалгалт хийх үүрэг бүхий нэг орлогч байдаг ч нөгөөх нь "даргын цүнх барьж" гүйхээс өөрийг даан ч чадахгүй юм хөөрхий...!!!

Хариуцсан ажил үүргийнхээ хүрээнд бол Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн. Байгаль орчны сайдын ахалдаг үндэсний хорооноос 2021 онд нийслэлийн гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлын хүрээнд 7,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Хан-Уул дүүргийн нутаг Туул гол дагуух айл өрхүүдийн жорлонг шинэчилнэ гэж хэлсэнийхээ төлөө Чингэлтэйгээс сонгогдсон М.Оюунчимэг гишүүн үсдүүлж чирүүлэхээ шахсан Байгаль орчны сайд Н.Уртнасан, Хотын орлогч З.Төмөртөмөө, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарын сонорт хүргэх нэг ноцтой асуудал байна.

Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчилэх шаардлагатай юу гэвэл. Гэхдээ асуудлыг хотын захаас хайгаад хэрэггүй нь. Хотын төвд, А зэрэглэлийн бүс, сургууль, цэцэрлэг орчимд байгаа НҮХЭН ЖОРЛОНГ эхлээд цэгцэлмээр байна. Мэдээлэлд ойр байгаа хүмүүсийн хувьд үүнд анхаарвал дээрсэн. Хотын төвдөө НҮХЭН ЖОРЛОНТОЙ. 48-р сургуулиас долоон метр зайтай. Хичээл сургууль эхэлсэн үед бага ангийн хүүхдүүд унах аюултайгаас гадна өтгөн шингэний үнэр нь намжихгүй. Эзэнгүй хашаанд том жорлон байна. Эзэн нь Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ажилладаг гэхээс өөр мэдээлэл иргэдэд байхгүй. Дээрх модон жорлонг буулгаж, булъя гэж харьяа дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагад хандаад ч хүч үл хүрдэг аж. 48-р сургуулйин захирал, 22-р цэцэрлэгийн эрхлэгч нар нийслэл рүү бичиг өгөөд шийдэгдэлгүй 15 жил болж байгаа аж.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг хангаж, аюулгүй, стандарттай хотыг байгуулахын төлөө зорьж байгаа эрхэм хотын удирдлага, тэо дундаа хотын агаар болон орчны бохирдлыг хариуцсан орлогч З.Төмөртөмөө дарга та орон сууцны барилга, сургууль, цэцэрлэгийн хаяанд байгаа МОДОН ЖОРЛОГОО ЗАЙЛУУЛЖ, орчны бохирдлоос сэргийлээч гэж Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэд манай редакциар дамжуулан танд уламжлан хүргэж байна.

Хотын даргаа! Хотын орлогчоо!!, ХОТЫН ТӨВД, СУРГУУЛИЙН ХАЯАНД, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮҮДЭНД, ОРОН СУУЦНЫ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД байгаа НҮХЭН ЖОРЛОНГОО ЭХЛЭЭД цэгцэлчих!!!Метро барина. Миний ажилд их гүрнүүд лобби хийж байна гэх мэт үлгэрийн зүйл, МӨНГӨ БОДОЖ суухаар Баянзүрх дүүрэгт байгаа МОДОН ЖОРЛОНГОО шийдчих хотын даргаа!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.