Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр 20 саяар  ФЭЙСБҮҮК ХУУДАС хөгжүүлэх ТУШААЛ ГАРГАЖЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-01

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гэж олон хүнтэй, нүсэр бүтэц бий. Дарга нь төрийн албанд олон жил “хувалз шиг шигдсэн”, нам дагаж хотод бүгсэн Т.Гантөмөр гэж хүн бий. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэх, цас, ус, тоос шорооноос салгах гээд аж ахуйн ажилд голлон оролцдог энэ байгууллагын дарга ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ байна.

Тодруулбал Захирагчийн ажлын албаны фэйж /цахим хуудас/-ийг хөгжүүлэхэд хэрэглэнэ гээд Татвар төлөгчдийн мөнгөнөөс 20 сая төгрөг гаргуулжээ. Гэтэл Улаанбаатар хотын авто зам дундаа усанд живж, Коронавирусийн үед уух эмгүй, хийлгэх тариагүй зүдэрч байхад ХОТЫН ДАРГА нар энэ мэт аргаар ядарсан иргэдийнхээ төлсөн татварыг хэрэггүй зүйлд зарцуулж дуусгажээ.

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдөр хөрөнгө гаргах тушаал гаргажээ. Уг тушаалд 2021 онд хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалт, хот нийтийн аж ахуйн ажлуудыг олон нийтэд сурталчилах, цахим орчинд түгээхэд зарцуулна гэжээ.  Т.Гантөмөр даргын удирддаг Захирагчийн ажлын албаны пэйж хуудас нь 55 мянган лайктай, 59 мянга гаруй дагагчтай аж.  Тус байгууллагын фэйжид өдөр бүр мэдээ ордоггүй бөгөөд хааяадаа Ерөнхий менежер Т.Гантөмөр даргын хийсэн хурлын фото зураг л байх юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.85.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.