Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХАР ТАМХИНЫ хэрэгт холбогдсон Н.Наранбатад ДАХИН БОЛОМЖ олгожээ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-02

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 сарын 30-ний өдрийн хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрчээ. Нийт 25 хүнийг Элчин сайдаар томилохоор болж, УИХ-д өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон юм. Тэдний дунд олны дунд муу нэр луу данстай болсон нэгэн этгээд Элчин сайд болохоор нэр нь орж ирсэн байв. Тэр бол Чех улсад Элчин сайдаар сууж байхдаа эхнэртэйгээ хамт ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ холбогдож, улмаар улс орны нэр хүнд унагасан, дипломат албаны хууль зөрчсөн гэх үндэслэлээр Д.Цогтбаатар сайдын үед эгүүлэн татагдаж байсан Н.Наранбат гэгч юм.

Түүнийг Польш улсын цагдаагийн газраас тамхи, хар тамхи зөөвөрлөсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тэрчлэн одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар түүнийг эгүүлэн татаж, хариуцлага тооцхыг шаардаж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.181.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.