Манай улсад Коронавирусийн цар тахлын халдвар эрчимтэй дэгдэж буйтай холбоотойгоор Замын Үүдийн ачаа тээврийн боомтод гацаа үүсэн. Үүнийг хариуцсан яам, эрхэлсэн газрууд нь шийдэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул асуудлыг нэн даруй шийдэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумад ажиллаа. БНХАУ-ын талаас Монгол Улс руу ачаа тээврийн авто машиныг нэвтрүүлэхгүй байгаа гол шалтгаан нь ердөө АЧАА ТЭЭВРИЙН АВТО МАШИНЫ АРИУТГАЛААС болжээ. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдлыг залруулах сайжруулах үүднээс 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч, товлосон хугацаанд ажлаа хийхгүй бол ХАЛАХ тушаал буулгалаа.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлажээ. Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс хэлсэн. Мөн хилийн байгууллагууд уялдаагүй ажиллаж байгаа гэсэн шүүмжлэл ч гарлаа. Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өглөө. Монгол Улсад ковид 19 халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Замын-Үүд автозамын боомтоос Эрээн рүү нэвтрэх тээврийн хэрэгслийн нэг талын хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс түр хугацаагаар зогсоогоод байсан билээ. Хятадын тал гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа ажилтнуудаа вакцинжуулах, боомтын ариутгал халдваргүйжүүлэлтийн систем, хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, хоёр талын хооронд цар тахлын тархалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох сувгийг нээснээр дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн өдөрт 20 автомашин, мөн сарын 10-ны өдрөөс 50 автомашин, 15-ны өдрөөс 100 автомашиныг нэвтрүүлэх байдлаар тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Албаныханы мэдээлснээр 2021 оны 4-р сарын 14-ний байдлаар Замын Үүд боомтоор өдөрт дунджаар 100 ачааны машин БНХАУ-руу нэвтэрч, төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улсруу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин