“Шинэ-Үе”-ийн гэх тодотголтой Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яг үнэндээ иргэдэд таалалагдах, олны дэмжлэг авах дорвитой ажил хийсэнгүй. Багшийн муу дээр, миний муу гэдэг шиг ЗАНГАРАГГҮЙ, ХҮЧГҮЙ ерөнхий сайдыгаа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар улам муухай харагдуулж, нэр хүндийг шавхайтай хутгаж байна.
Эднээс яаж ч өөд нь татаад сэхэл авдаггүй ганц салбар бол Зам тээврийн хөгжлийн яам, сайд Л.Халтар. Ачаа тээврийн галт тэрэг саяхан осолдлоо, Таньжин боомтод монголын ачаа гацсан, Дарханы замын ажлыг санаатайгаар хойшлуулсан, Зам тээврийн яамны харьяа үйлдвэрийн газар, төрийн өмчит байгууллагууд ашиггүй ажилласан зэрэг үйлдэлд нь түүнд хариуцлага тооцох бүрэн үндэслэл болох юм. Ямар сайндаа л худалдаанд гараад удаагүй байгаа Ланд-300 машин тав хоногийн дотор Монгол улсад орж ирж байхад ачаа бараа таван сар гацаж байна хэмээн иргэд бухимдлаа илэрхийллээ.
Одоо Замын сайдаа ЗАЙЛУУЛЖ, Л.Халтар сайдаа халах цаг болжээ. Ядаж байхад яр гэгчээр Л.Халтар сайдын халаасанд багтдаг хэдэн төрийн өмчит компаниудын өр нэмэгджээ. Тодруулбал Монголын төмөр зам ХХК –ний өр 563.3 тэрбумын өртэй байна. Түүнчлэн өнгөрсөн жил УБТЗ ХНН 467,7 тэрбум, ИНЕГ 23,7 тэрбум, Автотээврийн үндэсний төв 7,3 тэрбум, Зам тээврийн хөгжлийн төв 1,2 тэрбумын өртэй байсан юм.
Том салбарыг удирдаж явна гэдэг мэдээж амаргүй. Тэр тусмаа “ТЭРБУМААР” сайд болсон хүнд бол алдаж болохгүй л баймаар юм. Зам тээврийн хөгжлийн яамнаас хэл ам хэрүүл тэмцэл салдаггүй. Хүн амины хэрэг хүртэл гарч байсан удаатай. Түүнээс хойш АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, С ЗӨВШӨӨРЛИЙН ХЭРЭГТ нэр холбогдсоор байдаг.
Гэтэл сайд нь ямар ч хариуцлага хүлээлгүй өнөөдрийг хүрсэн. Л.Халтар сайдад төрийн хүний зангараг дутаж байна. Түүнд ямар ч эрх мэдэл байхгүй. Утсан хүүхэлтэй шиг сайд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаас нь чөлөөл” гэсэн даалгавар өгсөн ч Л.Халтар сайд хулмаганаад дорвитой хариу өгч чадахгүй өнөөдрийг хүрсэн.
Олон хүний ачааг хил дээр гацаасныхаа төлөө, нүүрс тээврийг зогсоосоныхоо төлөө, шатахуун ачсан галт тэрэг осолдсоны хариуцлагыг эцсийн мөнчид энэ салбарыг удирдаж яваа сайдын хувьд Л.Халтар ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦАХ ЁСТОЙ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин