Далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдлээ. Стратегийн онц чухал ач холбогдол бүхий энэхүү төслийг хамгийн анхны эхлэл яриа хэлэлцээрийг хийж, шав тавьж байсан эрхэм бол тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Миеэгомбын Энхболд юм. Харин энэ төслийн анхны хүрз шорооноос өнөөдрийн дэлхийн хэмжээний нисэх буудал болгох хүртэл бүх ажлыг удирдан чиглүүлсэн хүн бол Н.Энхбат инженер юм. Цаасан дээрх бичиг байсан төслийг онгоц буудаг том төсөл, олон хүний ажил амьдрал эргэлдсэн нислэгийн ертөнц болгосон нь энэ хүн юм.
2021 оны долдугаар сарын эхээр ашиглалтад орсон энэ нисэх буудлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарын албаны хүмүүс уригдан оролцож үг хэлж тууз хаачиллаа. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Өөдлөх айл үүднээсээ” гэж ардын сайхан үг бий. Энэ шинэ нисэх буудал Монголын ард түмний үүд хаалга, манай улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна” гэлээ. Уригдсан зочид дунд М.Энхболд, н.Энхтайван нар байгаагүй нь харамсалтай.
Тэдний эхлүүлсэн гавьяа бол яах аргагүй ШИНЭ НИСЭХ буудал юм. Бусдын хийснийг өөртөө наадаг хүмүүс ядаж хөдөлмөр зүтгэлийг нь нэлдэг байх хэрэгтэй. Энэхүү төслийн талаар “Амьдралынхаа 12 гаруй жилийг эзгүй газар нисэх буудлын иж бүрэн цогцолбор барих төслийг удирдахад зориулж. Тэртээ 2008 онд 2 хавтас цаас хүлээж авсанаа бодвол Засгийн газрын 7 кабинет, Зам тээврийн 11 сайдтай хамтран ажиллаж 2017 оны 1 дүгээр сард дуусгаж хүлээлгэн өгсөнөөс хойш 4 жил хагасын дараа ашиглалтанд орох өдөр нь ирлээ. Хүнээр төсөөлбөл хүүхэд шиг минь санагдах шинэ нисэх буудал маань ингээд эрийн цээнд хүрч эх орныхоо төлөө зүтгэх нь. Энэ бүхнийг хамтран бүтээлцэж, атгасан гар шиг ажиллаж чадсан 10 гаруй мянган хүнээс бүрдэх төслийн нийт багийнхандаа баярлалаа. Та нар минь чадсан шүү” хэмээн бичжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин