Хэл амнаас салдаггүй ИНЕГ-ын ээлжит шуугиан эхэллээ. Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэгчээр хуучин нисэхийнхэн “Хөшигийн хөндий” дэх шинэ нисэх буудал руугаа нүүчихсэнтэй холбогдуулан Иргэний нисэхийн Үндэсний төвийнхөн хүмүүсийн анхаарал сарнисан, хөдөлгөөн багассан энэ эгзэгтэй цаг үеийг тохируулах Засгийн газрын 43-р тогтоолыг зөрчиж ДАРГА ДААМЛУУД нь өрөөгөө гоёж гоодох, засварлаж шинэчлэх, тавилга, эд хогшилоо шинэчлэх тендер зарлажээ.
Гэвч улс орон даяар улаан бүс болж коронавирусийн цар тахлын нөхцөл байдал улам нэмэгдэж өдөрт нас барах иргэдийн тоо ихсэж байна. Засгийн газраас төсвийн тодотгол хийж, бүх зүйлийг ковидын эсрэг зарцуулахаа мэдэгдэв. Гэтэл ИНЕГ-ын удирдлагууд ийнхүү дураараа дургиж, шинэ өрөө, шинэ тавилгатай суухгүй бол болохоо байсан юм байх. Мөн ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн барилгад засвар хийж дээврийг нь солиох, гадна ФАСАДЫГ нь шинэчилхэд 90 сая төгрөг зарцуулахаар болж тендер ЗАРЛАЖЭЭ!!!
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах бөгөөд үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь иргэний нисэхийн багц дүрмийн дагуу үйл ажиллагаа эрхлэх агаарын тээврийн компаниуд, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон иргэд байна. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд нисэх буудлуудын үйлчилгээний нэгж, агаарын навигацийн үйлчилгээний нэгж, захиргаа, хүний нөөц, санхүүгийн нэгж, худалдан авах ажиллагааны нэгж, газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын нэгж тус тус ажиллана гэж чиг үүргийг нь тодорхой заасан байдаг.
Дэлхий нийтээрээ Коронавирусий цар тахалтай тэмцэж эдийн засгийг зөвхөн ковидын эсрэг зарцуулж, төсвийг өөр зүйлд зарцуулахыг Засгийн газраас хориглосон. Гэтэл ИНЕГ-ын удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ковидын бус зүйл зарцуулж Засгийн газрын баталсан 43-р тогтоолын эсрэг ажиллагаа явуулж байна. 2021 оны 2 дугаар сард баталсан хэмнэлтэд шилжих Засгийн газрын тогтоолд төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчижээ!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин