Н.Уртнасан сайд, З.Төмөртөмөө нар 1,8 тэрбумаар ЖОРЛОН өөрчлөх ТЕНДЕР зарлажээ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-09

Улаанбаатар хотын гол асуудлын нэг УТААГ арай ч нэг юм шийдсэн. Одоо харин хөрсний бохирдлын эх үүсвэр болсон НҮХЭН ЖОРЛОНГ нь шинэчлэх ажил явагдаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасан ахалдаг. Тус хорооны хуралдаанаар 2021 онд нийт 7 тэрбум 560 сая төгрөгийг НҮХЭН ЖОРЛОНГ СОЛИХ ажилд зарцуулахаар болсоны эхний ээлжийн 1050 ширхэг ЖОРЛОНГ Улаанбаатар хотын Хан-уул, Баянзүрх дүүргийн сонгогдсон байршилд гэр хорооллын айлуудаас сонгож хийхээр болсон. Анх чингэлтэй дүүрэгт туршилтаар хийж байсан энэ ажил Д.Сарангэрэл гишүүнийг Байгаль орчны сайд, НОГООН ДАРЬ-ЭХ болох үед гэнэтхэн байршил нь солигдож ХАН-УУЛ дүүрэг рүү шилжчихсэн. Товчхондоо бол сайдын хувьд амбиц гаргаж ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН СОНГОГДСОН дүүрэгтээ ЖОРЛОН СОЛИХ ТӨСӨЛ авч чадсан нь бас л чадвар.

 

Үүнээс болж чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Чингэлтэйн М.Оюунчимэг гишүүн “яагаад манай дүүргийн ажлыг Хан-Уулынхан булаадаг юм” хэмээн орилж, утсан хүүхэлдэй болсон Н.Уртнасан сайдыг бут ниргэсэн. Тэгвэл ямар ч гэсэн ЖОРЛОНГИЙН АСУУДАЛ биелэлээ олох нь. Байгаль орчны яамнаас 2021 оны 12 сарын 30-ний өдрийн хугацаанд уг ажлыг хийж дуусгахаар 1,8 тэрбумын тендер зарлажээ. Ингэснээр сайд Н.Уртнасан, НЗД-ын орлогч З.Төмөртөмөө, Хан-Уулын Засаг Ж.Алдаржавхлан, Баянзүрхийн Засаг Н.Баярмөнх нар Ковидын хажуугаар ЖОРЛОН ШИНЭЧЛЭХ ажилд хүчин зүтгэх нь!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.