Ковидоор 700 гаруй хүн НАС БАРЖ байхад Прокурорын байгууллга 1,5 тэрбумаар тоног төхөөрөмж авах гэнэ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-15

Улсын Ерөнхий прокурорын газраас 300 сая төгрөгөөр Сургалтын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх, 368 сая төгрөгөөр Ухаалаг дэлгэц, 3 үйлдэлт хэвлэх, хувилах төхөөрөмж, 824 сая төгрөгөөр Төв сервер, хяналтын камер нийлүүлэх нийт 1 тэрбум 492 сая төгрөгийн тендер зарлажээ.

Гэтэл Монгол улсад Коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш 700 гаруй иргэн харамсалтайгаар нас барлаа. Эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэхээр төв талбайд жагсаж байна. Энэ салбарынхан цалингаа улсын дундаж болгохыг салбарын сайдаасаа шаардаж байгаа. Засгийн газраас мөнгөгүй гээд цалин нэмэхийн эсрэг байсан бол эсрэгээрээ Улсын Ерөнхий Прокурорын газраас цар тахлын үед ашиггүй зардал гаргах гэж байгаа нь энэ. Тэрчлэн Засгийн газрын 43-р тогтоолыг ч бас зөрчжээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.107.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.