Улаанбадрахчуудын уснаас  УРАН илэрсэн байхад Улсын Ерөнхий сайд нь яагаад ТООХГҮЙ байна вэ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-16

Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ХОРОО гэж байдаг. Энэ газар чухам юу хийдэг, химийн хорт бодисоос иргэдийг хэрхэн хамгаалдаг нь тодорхойгүй!

Монгол Улс нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн осол, терроризмоос сэргийлэх, харилцан туслалцаа үзүүлэх зорилгоор олон улсын холбогдох гэрээ конвенцид нэгдэн орж, цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг ханган, хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж ирсэн. Цөмийн энергийн комисс нь БНМАУ-ын СнЗ-ийн дэргэд 1962 онд байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын нийгэм эдийн засгийн салбаруудад, тэр тусмаа боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудад цөмийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийг нэвтрүүлэх, нутагшуулах, цацрагийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа.

УИХ-аас 2015 онд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комисс, түүний Ажлын алба байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байгаа.

Дорноговь аймгийн Улаанбадрах сум гэж уран олборлолтын өлгий болсон нэгэн нутаг бий. Энэ нутагт уран олборлолтоос үүдэлтэйгээр мал амьтны генд сөрөг нөлөө гарч, ургийн гажигтай төрөлт ихээр нэмэгдэх болсон. Нутгийн иргэдийн дагуу мэргэжлийн байгууллагаас дүгнэлт хийхэд хөрс ус, ургамлаас авсан дээжид хийсэн шинжилгээнд “Бадрах энержи” ХХК-ийн ойр байрладаг зарим худгийн усанд сульфат зөвшөөрөгдөх хэмжээнээс 2,3 дахин их, хлор 2,1 дахин их, кальци 84 дахин их, магнийн ион 2,8 дахин их, УРАН 11 дахин их, стронци 3 дахин, ХҮНЦЭЛ 80 дахин их, марганец 92 дахин их гарсан бол малчдын эдэлбэр газраас ХҮНЦЭЛ 2 дахин их илэрсэн нь зарим худгийн ус нь ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛАХУЙЦ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА хэмээн дүгнэлт гаргажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.112.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.